Усны чанарын асуудал хариуцсан ажилтан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – ЭМААБОАБОН - Байгаль орчин, биологийн төрөл зүйл-ийн хэлтэст, Улаанбаатар болон Оюу Толгойн уурхайн талбарт 7/7/5/2/5/2 ажиллах нэг (1) Усны чанарын асуудал хариуцсан ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Усны чанарын асуудал хариуцсан ажилтан албан тушаалын ажлын байрны гол зорилго нь Байгаль орчны хэлтсийн усны багын ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төслийн усны усны нөөцийг үнэлэх, тайлан мэдээ бэлтгэх, усны хяналт шинжилгээний хөтөлбөрийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээн ажиллана.
Үүрэг даалгавар
- Усны чанар болон усны мониторингийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд тогтмол хяналт тавих.
- Усны менежментийн гэрээт компануудын гүйцэтгэл төлөвлөгдсөн ажлын дагуу хийгдэж байгаа эсэх дээр хяналт тавих.
- Усны чанарын асуудалтай холбоотой дата мэдээлэл дээр график гаргах, өөрчлөлтийн чиг хандлагыг гаргах, өгөгдлийг анализ хийх, боловсруулах.
- Усны хяналт шинжилгээний хөтөлбөрт дурдсан ашиглалтын худгууд болон хяналтын цооногууд, малчдын гар худаг, булгууд болон бусад уст цэгүүдэд тогтмол хяналт шинжилгээ хийх.
- ОТ уурхайн уурхайн ундны, түүхий, савласан болон ахуйн хэрэглээний усны цэгүүд, Хаягдлын Сан орчмийн уст цэгүүд, Бохир Ус Цэвэрлэх Байгууламж, цөөрөм болон булаг шанднаас усны химийн болон нян судлалын дээж авах.
- Усны хяналт шинжилгээгээр цуглуулсан усны түвшин, хэмжээ болон чанарын мэдээллийг уурхайн байгаль орчны санд нэгтгэх.
- Усны түвшин, хэмжээ болон чанарын мэдээг уялдуулан анализ хийх, тоо баримтыг илүү цэгцтэй ойлгомжтой байдлаар үзүүлэн танилцуулах.
- Усны хяналт шинжилгээний мэдээнд үнэлгээ өгөх, аливаа өөрчлөлт нөлөөллийг урьдчилан үнэлэх, сэргийлэх аргах хэмжээг төлөвлөх
- Усны чанарын мэдээллийг холбогдох стандарт үзүүлэлт, гидрогеологийн нөхцөл байдал болон усны бусад мониторингийн үр дүнтэй харьцуулан дүн шинжилгээ хийх.
- Шаардлагатай уст цэгүүдийн усанд талбар дээр нь усны чанарын тестийг гүйцэтгэж үнэлгээ гаргаж, холбогдох арга хэмжээг санал болгоно.
- Устай холбогдолтой үл нийцэл болон ослыг тайлагнаж засаж залруулах арга хэмжээг санал болгон хэрэгжүүлэх.
- Орон нутгийн засаг захиргаа иргэд, малчидтай хийх хурал зөвлөгөөнд оролцох, төслийн үйл ажиллагаа, усны нөөцийн талаар тайлбар өгөх, усны мониторингийн үр дүнг хэлэлцэн үнэлэх, аливаа устай холбоотой санал гомдолд мэргэжлийн туслалцаа үзүүлэх.
- Гүйцэтгэж буй бүхий л үйл ажиллагаанд Компанийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлого, стандартуудыг мөрдөн ажиллах.
- Усны хяналт шинжилгээний хөтөлбөрийн тайланг Монгол, Англи хэл дээр бэлтгэх.
- Дотоод болон гадны аудитуудад оролцох, холбогдох дата, мэдээллээр ханган дэмжлэг үзүүлэх.
- Усны менежментийн бичиг баримт, журмуудыг шинэчлэх.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Усны хими, Хими, Геологи, Гидрогеологи, Байгаль орчны инженер, Байгаль орчин эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх
- Англи хэл дээр тайлан бичих, дата менежмент хийх чадвар.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.