Усны инженерчлэлийн ахлах зөвлөх

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Усны инженерчлэлийн ахлах зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь дэд бүтцийн хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэх, дулааны болон ус хангамжийн чиглэлийн инженерийн зураг төсөл, тооцоолол гаргах түүний хэрэгжилтэнд хяналт тавих, засвар үйлчилгээ болон ашиглалтын явцыг дүрэм журамд нийцүүлэн төлөвлөх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалт хяналт тавих, тоног төхөөрөмжийн хэвийн гормыг хангуулах, бусад хэсгүүдийн чиг үүрэг ажлын цар хүрээг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Ус хангамж болон бохир ус цэвэршүүлэх байгууламжийн усан шугамын гидравлик болон ариутгал татуургын холбогдох тооцоолол дүрэм журам стандартад тохируулан ашиглалтын найдвартай болон тасралгүй ажиллагааг хангах горимыг хянах, хөгжүүлэх, сайжруулах
  • Байгууламж, тоног төхөөрөмжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, тоноглолын насжилт болон ашиглалт, засвар үйлчилгээний дунд болон урт хугацааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг удирдаж ажиллах
  • Төслийн удирдлагын стандарт үйл явц, систем болон хэрэгслээр хангаж тэдгээрийг хэрэгжүүлэх
  • Ус хангамжийн багт шаардлагатай инженерийн зураг тооцоолол хийх, техникийн дэмжлэг үзүүлэх
  • МХЕГ-ын журам зохицуулалтын шаардлагыг хангаж, компанийн Бидний ажлын арга барил, Ажлын менежментийн үйл явцыг мөрдөж ажиллах
  • Хэсгүүд болон хэлтсүүдийн уулзалтанд хамрагдаж одоо болж буй өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой санал сэтгэгдэл, сайжруулалтын талаарх зөвлөмж зөвлөгөө өгч байх
  • Төлөвлөгч нар болон бусад оролцогч талуудтай сэлбэг, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, шаардлагын талаар байнга харилцаж ажиллах
  • Тухайн ажлын хэсэгт ажиллаж буй ажилчид ажил үүргээ аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу гүйцэтгэн аюулгүй ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих,
  • Хэлтсийн ахлах мэргэжилтний үүрэг болгосон бусад ажлыг хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Их дээд сургууль, бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Ус хангамж, ариутгал татуурга эсвэл ижил төстэй мэргэжлийн бакалавр, түүнээс өндөр зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай байх,
  • Төлөвлөлт ба зохицуулалтын сайн ур чадвартай байх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.