Урьдчилсан төлөвлөгөөт засвар үйлчилгээний инженер

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Урьдчилсан төлөвлөгөөт засвар үйлчилгээний инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь засварын шаардлагыг тодорхойлох, инженерийн шийдлүүдийг хэрэгжүүлэх, засвар үйлчилгээний тогтвортой байдлыг хангах байдлаар засвар үйлчилгээний багт дэмжлэг үзүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Хамгийн оновчтой арга техникүүдийг ашиглаж CM тактик хийх ажилд туслана.
  • Хууль журмын шаардлагуудыг даган мөрдөнө.
  • Тохиромжтой бөгөөд батлагдсан журам стандартуудыг хэрэгжүүлнэ.
  • RT-ын эрсдэл үнэлэх аргачлалын дагуу нэн чухал тоног төхөөхөрмжүүдийг эрэмблэх ажилд оролцох буюу дэмжлэг үзүүлнэ.
  • Хяналтын арга хэмжээ хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлээгүй эрсдэлүүдийг судлах шинжилгээний ажилд оролцоно.
  • Бүтээмжийг сайжруулахад чиглэсэн тактикийн багц боловсруулах ажилд туслана.
  • Хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмжийн хяналтыг тохирох арга техник ашиглан явуулах
  • Өөрийн дадлага туршлага болон онолыг мэдлэгээ сайжруулсаар байх.
  • Авсан мэдээлэлийг хянаж шаардлагатай арга хэмжээг авах замаар үйлдвэрлэлийн бэлэн байдал найдвартай ажиллагааг сайжруулах, эвдрэлийг багасгах. Авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг мэдээлж хэрэгжүүлэх замаар болзошгүй том хэмжээний эвдрэл гэмтлээс сэргийлэх.
  • SPM, чичиргээ, хэт авиа, хуяг, туузан дамжуулгын хэмжилт болон тосны дээж авах гэх мэт тоног төхөөрөмжийн хяналтын ажлуудыг хамгийн үр ашигтай хэлбэрээр төлөвлөх.
  • SPM, чичиргээ, хэт авиа, хуяг, туузан дамжуулгын хэмжилтын утгууд болон зарим тохиолдолд засварчдын цуглуулсан тосны дээж, хэмжилтүүдийн хуваарь зэргийг ашиглан тоног төхөөрөмжийн нөхцөл байдлыг үнэн зөв тодорхойлно. Дээж хэмжилтүүдийн өгөгдлийн чанарт анхаарна.
  • Авсан мэдээллүүдийг боловсруулж тайлан гарган авч хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсийг засвар үйлчилгээний багт мэдээлэх.
  • Олон төрлийн хэмжилтийн аргуудаас гарсан тайлангуудыг нэгдсэн мэдээллийн санд байршуулахзамаар өөрийн дадлага туршлагын сайжруулах.
  • Шинжилгээний үр дүн болон бусад мэдээлэлд график шинжилгээ хийх, хянах,үнэн зөв мэдээллийн бааз бий болгох, бичиг баримтжуулах, нэн чухал тоног төхөөрөмжүүдийн засварын зөвлөмж гаргахад тэдгээрийг лавлагаа болгон ашиглах
  • Энгийн эвдрэл, асуудлуудыг судлан шийдвэрлэх судалгаанд оролцох буюу бие даан хийнэ. Practical Problem Solving аргачлал ашиглана (5Why, Fishbone)
  • Холбогдох хэсгүүдтэй нягт хамтын ажиллагаатай байж, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх боломжийг тогтмол эрж хайх.
  • Тоног төхөөрөмжийн хяналтын ажилтай холбоотой стандарт ажлын журмуудыг боловсруулах.

Тавигдах шаардлага

  • Механик эсвэл цахилгааны инженер болон үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Холбогдох чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах Гүнзгий түвшиний мэдлэгтэй байх
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.