Урьдчилсан төлөвлөгөөт засварын ахлах инженер

Нээлтийн огноо: 2022-05-09
Хаалтын огноо: 2022-05-27 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Урьдчилсан төлөвлөгөөт засварын ахлах инженер ажлын байранд шалгаруулж авна.

УТЗ Мэргэжилтэнд ажлаа тайлагнах ба, гол зорилго нь УТЗ-ыг үр дүнтэй хэрэгжүүлж, мөрдөн ажиллах юм. Үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийн эвдрэлээс сэргийлж бэлэн байдлыг сайжруулна. Уг албан тушаал нь УТЗ технологи болон мэдлэг туршлагад үндэслэн судалгаа хийхэд дэмжлэг үзүүлнэ. RCM болон засвар үйлчилгээний тасралтгүй сайжруулалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно

Үүрэг даалгавар

  • OT ХХК-ийн аюулгүй ажиллагаа, дүрэм журмыг бүгдийг мөрдөн аюулгүй ажиллагааны эерэг соёлыг идэвхийлэн таниулан дэлгэрүүлэх
  • Инженер Техникийн Ажилтнууд Аюулгүй ажиллагааны дүрэм журам мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих
  • УТЗ Инженер, техникч болон түр томилогдсон ажилтнуудад техникийн зөвлөгөө, заавар өгч манлайлан ажиллах
  • Суурь Шалтгааны Шинжилгээ (RCA) болон ослын судалгааг шаардлагатай үед ахлан ажиллах.
  • Тоног Төхөөрөмжийн Хяналтын (ConMon) Ажлын Стандарт Журам (SWP)-уудыг хянах, боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Төлөвлөлтийн багтай хамтран оновчтой ConMon ажлын хуваарийг долоо хоног бүр гаргах бөгөөд хангалттай тооны хүн хүч шаардагдах ажилд бэлэн байлгах тал дээр анхаарал тавих
  • Тосны дээж, чичиргээ, хэт авиа, термограф, хуяг/туузны зузааны хэмжилт, танк болон даралтат савны үл эвдэх сорил гэх мэт үзлэгийн тайлангуудыг хянаж баталах
  • Тосны дээжний үр дүнд шинжилгээ хийн, бусад УТЗ технологиудтай уялдуулан нэгдсэн судалгаа, тайлан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах бөгөөд SAP системд ажлын захиалга үүсгэх
  • ConMon багаж төхөөрөмжүүдийн тохируулгыг тухай бүр чанартай хийлгэх болон УТЗ багийн гишүүд нэн чухал үзлэгүүдийг хийх эрхтэй, сургагдсан байх талд анхаарч ажиллах.
  • Багаж төхөөрөмж, технологийг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх байдлаар тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэхэд гуравдагч талуудтай (инженерийн болон төлөвлөлтийн багууд) хамтарч ажиллах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Засвар үйлчилгээний инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг =бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.