Урамшуулал, тэтгэмж хариуцсан ажилтан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хэлтэст, Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Урамшуулал, тэтгэмж хариуцсан ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн ерөнхий ур чадварын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэх, зөвлөгөө өгөхөд оршино.
Эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр хуримтлалын хөтөлбөр болон бусад тэтгэмжийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн голлох үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг зохион байгуулах, үйл ажиллагааны удирдамж, зөвлөгөө, сургалтын дэмжлэг үзүүлэх итгэмжлэгдсэн байхад оршино.
Үүрэг даалгавар:
- Тэтгэмжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, зохицуулах
- Голлох үйлчилгээ ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа, эрсдэл, санхүүгийн үйл явцын хамтын ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх
- Худалдан авалт, Санхүү, Хууль, Татвар, Мэдээллийн систем, технологи, Ёс зүй, бизнесийн ёс зүй хариуцсан багуудтай нягт хамтран ажиллаж, нийлүүлэгчдийг удирдан чиглүүлж, тэдгээрийн үйлчилгээг (хамаарах бол) хүлээлт, харилцан тохиролцсон гүйцэтгэлийн зорилтод нийцүүлж эсвэл давуулан биелүүлж, Рио Тинтогийн тогтолцоо, хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хүрээнд ажиллуулах.
- Тэтгэмжийн үйл ажиллагаануудын төлөвлөлтөд хамаарах удирдлага, эрх зүйн болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог зохистой байлгахад дэмжлэг үзүүлэх
- Оролцогч талуудын харилцан ашигтай харилцааг бий болгох, хадгалахад дэмжлэг үзүүлэх
- Тэтгэмжийн өнөөгийн үйл ажиллагааны нөхцөлийг ойлгож тэтгэмжийн хөтөлбөрүүдийг тасралтгүй сайжруулахад дэмжлэг үзүүлэх
- Тэтгэмжийн бодлого журам, стандарт болон тайланг сайжруулахад өөрийн хувь нэмрийг оруулах
- Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал, тэтгэврийн хуримтлал, тэтгэврийн шинэчлэл болон бусад тэтгэмжийн салбарын зах зээлийн туршлага, чиг хандлага, шинэчлэлийн талаарх мэдлэг, мэдлэгийг олж мэдэх, асуудлыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх
- Жилийн цалин урамшууллын үнэлгээнд дэмжлэг үзүүлэх
- Цалин урамшууллын төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Ажилчдын урамшуулал, тэтгэмжтэй холбоотой асуулт, тодруулгад цаг тухайд нь тогтмол зөвлөгөө өгөх.
- ОТ болон РТ бодлого, стандартын дагуу олон улсын, бүс нутгийн, дотоодын систем, стандарт, шийдлүүдийг ашиглах.
- Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, хянах
- Урамшуулал болон ажилтнуудын тэтгэмжтэй холбоотой гүйцэтгэлийн хэмжүүрийг боловсруулж, ашиглахад дэмжлэг үзүүлэх
Тавигдах шаардлага:
- Хүний нөөц, Бизнесийн удирдлага эсвэл ажлын чиг үүрэгт хамаарах чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
- Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 3-аас доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Цалин урамшуулал, тэтгэмж, эрүүл мэнд, эрсдэлийн даатгал, тэтгэврийн хуримтлал, тэтгэврийн системийн шинэчлэлийн чиглэлийн зах зээлийн практик, чиг хандлага, ойлголт, инновацын талаар мэдлэг хуримтлуулсан бол давуу тал болно.
- MS Word, Excel болон мэдээллийн сангийн программ хангамж ашиглах өндөр ур чадвартай байх.
- Монгол, Англи хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн байх
- Мэдээлэл хуваалцах, илтгэх, хувь хүний харилцааны өндөр ур чадвартай байх.
- Зөвлөх, зөвшилцөх ур чадвартай байх
- Дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх
- Нөлөөлөх, харилцаа үүсгэх өндөр ур чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтын систем рүү ЭНД дарж орох эсвэл www.ot.mn сайт руу орж өөрийн сонирхож буй ажлын байрны зарыг сонгон доод талд байх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
o Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.