Ажил мэргэжил

Удирдлагын тогтолцооны шинжээч /1/

Нээлтийн огноо: 2021-03-25
Хаалтын огноо: 2021-04-13 17:30
Хэлтэс: Гүний уурхай
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн үйл ажиллагаа – Уурхайн зохицуулалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Удирдлагын тогтолцооны шинжээч ажлын байранд шалгаруулж авна.

Гүний уурхайн хэлтэс нэгжүүдтэй өргөн хүрээнд харилцаж бизнес процесс сайжруулах, төсөлд оролцогч талуудад нөлөөлөх, идэвхтэй харилцах ур чадвараа хөгжүүлэн ажиллах, Гүний уурхайд уян хатан, хэрэглэхэд хялбар, тогтвортой бизнес процессыг загварчилж өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Оюу толгойн Гүний уурхайн үйл ажиллагааны тогтолцоог загварчилж, сайжруулах ажлыг ахлах, туслах
  • Ажлын гүйцэтгэлийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгох ажлыг ахлах, туслах
  • Уурхайн төлөвлөлт, хуваарилалт, гүйцэтгэл, координац, гүйцэтгэлийн хяналтад туслах хэрэгсэл бий болгох, сайжруулах
  • Зөв цагт, зөв хүнд шаардлагатай мэдээлэл очиход туслах хэрэгсэл бий болгох, сайжруулах
  • Үйл ажиллагааны сахилга бат, идэвхтэй удирдлагын зан үйл, дадлыг нэвтрүүлэх, бэхжүүлэх
  • Бизнесийн процесс баримтжуулах
  • Өөрчлөлтийн тогтвортой байдлыг хангахад оролцогч талуудад дэмжлэг үзүүлж, дадлагажуулах

Тавигдах шаардлага

  • Холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх эсвэл адилтгах ур чадварын гэрчилгээтэй байх
  • Бизнесийн удирдлага, Бизнес процес менежмент, Нийлүүлэлт эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • 3 жилээс доошгүй хугацаанд бизнес/процессын сайжруулалт, бизнесийн дүн шинжилгээ хийсэн эсвэл холбогдох туршлагатай байх
  • 3 жилээс доошгүй хугацаанд төслийн менежмент болон төсөлд оролцогч талуудтай харилцах ажилд оролцсон туршлагатай байх
  • 3 жилээс доошгүй хугацаанд өөрчлөлтийн удирдлагын ажилд оролцсон туршлагатай байх
  • Бизнес, процессын шинжилгээ, сайжруулах сонирхолтой байх
  • Үр дүнтэй харилцаа тогтоох болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Семинар, презентац төлөвлөх, бэлтгэх, зохион байгуулах туршлагатай байх
  • Бичгийн болон ярианы Монгол, Англи хэлний өндөр чадвартай байх
  • Microsoft Excel, PowerPoint, Visio программуудыг мэргэжлийг түвшинд ашигладаг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.