Удирдлагын системийн Аюулгүй Ажиллагааны инженер

Нээлтийн огноо: 2023-03-03
Хаалтын огноо: 2023-03-09 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Инженерчлэл, төслийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Удирдлагын системийн Аюулгүй Ажиллагааны инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Оюу Толгойн хэмжээнд Удирдлагын Тоног төхөөрөмжийн Аюулгүй Ажиллагаа (D7) Ноцтой аюулын стандартыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Оюу Толгойн үйл ажиллагаанд ойролцоогоор 120 чухал багаж бүхий аюулгүй ажиллагааны нэгжүүд (SIF) бий гэж тооцдог ба бүтээгдэхүүний группийн эрсдэлийг бууруулах зорилтыг биелүүлэхийн тулд Үйл ажиллагааны аюулгүй ажиллагаанд (D7) нийцүүлэх шаардлагатай болно. Үйл ажиллагааны аюулгүй байдлын инженер нь манай Чухал аюулгүй ажиллагааны багаж бүхий системүүдийн (SIS) ашиглалтын хугацааг бүхэлд нь удирдахад тууштай хандлагыг бий болгохын тулд ажлын талбай тус бүрийн Удирдлагын Тоног төхөөрөмжийн Аюулгүй Ажиллагааны удирдлагын төлөвлөгөө (FSMP) гаргах, хэрэгжүүлэхэд мөн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Үйл ажиллагаа явуулж буй хариуцсан салбарынхаа Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, чанарын стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Аюулгүй ажиллагааны арга барил, систем, үйл явцыг Монгол улс ба Рио Тинтогийн ЭМААБО-ы бодлого/стандарт, ААДШ болон аюулгүй ажиллагааны журамд нийцүүлэх
  • Нөөц ба зорилтыг компанийн стратеги, зорилттой нийцүүлэхийн тулд гүйцэтгэгчидтэй харилцах. Нөлөө бүхий манлайлагчийн үүргийг гүйцэтгэж, зохион байгуулалтын чадавхийг хөгжүүлж, хариуцсан талбартаа авъяас чадварыг олж илрүүлэх
  • Техник, судалгаа, талбайн судалгаа (зөвшөөрөл гэх мэт хэрэгцээт холбогдох шаардлагууд орно) зэрэг өргөн хүрээний инженерчлэлийн ажлын тодорхой үе шатанд багийн гишүүн болж оролцох
  • Асуудлыг шийдвэрлэх инженерийн арга техникийг сонгож, дизайны зөвлөмж гаргах
  • Одоо байгаа хөрөнгийг хадгалах/оновчтой болгох, асуудлыг шийдвэрлэх цогц арга техник хэрэглэх.
  • Тодорхой ГҮҮ-үүд дээр үр дүн гаргах үүрэгтэй
  • Инженерчлэлийн арга барилыг тодорхойлох, ажил төлөвлөх, хуваарь гаргахад оролцох
  • Тоног төхөөрөмжийн эвдрэлийн цогц судалгаа хийж, хохирлыг арилгах
  • Холбогдох техникийн Үйл ажиллагааны аюулгүй байдлын удирдлагын төлөвлөгөө шинэчлэгдсэн, ажиллагаатай байлгах
  • Зохих эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн, аюулыг илрүүлсэн, нэвтрэх боломжтой аюулын бүртгэлд оруулсан байх (боломжтой бол инженерчлэлийн менежертэй хамтран ажиллах)
  • Системийн зохих баталгаажуулалтыг хийж дуусгах
  • Цахилгааны Үйл ажиллагааны аюулгүй байдлын систем, тоног төхөөрөмжийн гүйцэтгэл дээрх өгөгдлийн шинжилгээг хянах
  • Ялангуяа D7 хамгаалалтын системтэй холбоотой үр ашигтай, найдвартай гүйцэтгэлд хүргэх зөвлөмж, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж өгөх

Тавигдах шаардлага

  • Удирдлагын систем, инженерчлэл, уул уурхай, засвар үйлчилгээ эсвэл холбогдох мэргэжлийн чиглэл эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр мэргэжлийн коллеж, их сургууль төгссөн байх
  • Удирдлагын системийн аюулгүй ажиллагааны (IEC61508, IEC61511, IEC62061) чиглэл эсвэл холбогдох чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын практик туршлагатай байх.
  • Удирдлагын системийн аюулгүй ажиллагааны (IEC61508, IEC61511, IEC62061) туршлагатай, хяналтын системийн дизайн, суурилуулалт, ашиглалтад оруулах, ашиглалтын мэдлэгтэй байх
  • Баг удирдах болон/эсвэл туршлага бага багийн гишүүдэд зөвлөгөө өгч байсан туршлагатай
  • Процессын автоматжуулалтыг хийхэд шаардлагатай цахилгаан, механик болон программ хангамжийн инженерчлэлийн зарчмуудын талаар сайн ойлголттой байх
  • Монгол, англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.