Удирдлагын системийн аюулгүй ажиллагааны инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Төсөл Инженерчлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Удирдлагын системийн аюулгүй ажиллагааны инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Оюу толгойн хэмжээнд Удирдлагын Тоног төхөөрөмжийн Аюулгүй Ажиллагаа (D7) Ноцтой аюулын стандартыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. ОТ-н үйл ажиллагаанд ойролцоогоор 120 чухал багаж бүхий аюулгүй ажиллагааны нэгжүүд (SIF) бий гэж тооцдог ба бүтээгдэхүүний группийн эрсдэлийг бууруулах зорилтыг биелүүлэхийн тулд Үйл ажиллагааны аюулгүй ажиллагаанд (D7) нийцүүлэх шаардлагатай болно. Үйл ажиллагааны аюулгүй байдлын инженер нь манай Чухал аюулгүй ажиллагааны багаж бүхий системүүдийн (SIS) ашиглалтын хугацааг бүхэлд нь удирдахад тууштай хандлагыг бий болгохын тулд ажлын талбай тус бүрийн Удирдлагын Тоног төхөөрөмжийн Аюулгүй Ажиллагааны удирдлагын төлөвлөгөө (FSMP) гаргах, хэрэгжүүлэхэд мөн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
Үүрэг даалгавар
- Үйл ажиллагаа явуулж буй хариуцсан салбарынхаа Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, чанарын стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Аюулгүй ажиллагааны арга барил, систем, үйл явцыг Монгол улс ба Рио Тинтогийн ЭМААБО-ы бодлого/стандарт, ААДШ болон аюулгүй ажиллагааны журамд нийцүүлэх.
- Нөөц ба зорилтыг компанийн стратеги, зорилттой нийцүүлэхийн тулд гүйцэтгэгчидтэй харилцах. Нөлөө бүхий манлайлагчийн үүргийг гүйцэтгэж, зохион байгуулалтын чадавхийг хөгжүүлж, хариуцсан талбартаа авъяас чадварыг олж илрүүлэх
- Техник, судалгаа, талбайн судалгаа (зөвшөөрөл гэх мэт хэрэгцээт холбогдох шаардлагууд орно) зэрэг өргөн хүрээний инженерчлэлийн ажлын тодорхой үе шатанд багийн гишүүн болж оролцох.
- Нарийн төвөгтэй асуудлуудыг судлан шийдвэрлэх инженерийн арга техникийг сонгож, дизайны зөвлөмж гаргах хэрэгжүүлэх ажлыг удирдах, чиглүүлэх.
- Одоо байгаа хөрөнгийг хадгалах/оновчтой болгох, асуудлыг шийдвэрлэх цогц арга техник хэрэглэх.
- Тодорхой ГҮҮ-үүд дээр үр дүн гаргах үүрэгтэй.
- Инженерчлэлийн арга барилыг тодорхойлох, ажил төлөвлөх, хуваарь гаргахад оролцох.
- Тоног төхөөрөмжийн эвдрэлийн цогц судалгаа хийж, хохирлыг арилгах.
- Холбогдох техникийн Үйл ажиллагааны аюулгүй байдлын удирдлагын төлөвлөгөө шинэчлэгдсэн, ажиллагаатай байлгах
- Зохих эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн, аюулыг илрүүлсэн, нэвтрэх боломжтой аюулын бүртгэлд оруулсан байх (боломжтой бол инженерчлэлийн менежертэй хамтран ажиллах)
- Системийн зохих баталгаажуулалтыг хийж дуусгах
- Цахилгааны Үйл ажиллагааны аюулгүй байдлын систем, тоног төхөөрөмжийн гүйцэтгэл дээрх өгөгдлийн шинжилгээг хянах.
- D7 суурин болон хөдөлгөөнт хөрөнгийн стратегийн өгөгдөл цуглуулах, гүйцэтгэлийн үнэлгээ хийхэд засвар үйлчилгээний ажилтнуудыг удирдах буюу хамтран ажиллах.
- Оролцогч талууд болон дадлагажигч инженерүүдэд тусгай инженерийн сургалт (тоног төхөөрөмжийн туршилт, тусгай багаж хэрэгсэл, туршилтын үр дүнг тайлбарлах) хийх.
- Хөрөнгийн найдвартай байдал, оновчтой болгох боломжуудын талаар зөвлөмж боловсруулах, хэрэгжүүлэх.
- Эрчим хүч/зардал хэмнэх төслүүдийг санаачлах, үр дүнтэй хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох
Тавигдах шаардлага
- Удирдлагын систем, хэмжүүрүүд, Инженерчлэл, уул уурхай, засвар үйлчилгээ эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Ихэвчлэн танхимын хөтөлбөр эсвэл ажлын байрны туршлага, түүнчлэн Удирдлагын системийн аюулгүй ажиллагааны (IEC61508, IEC61511, IEC62061) чиглэлээр дор хаяж 5 жилийн хамааралтай туршлагатай байх.
- Удирдлагын системийн аюулгүй ажиллагааны (IEC61508, IEC61511, IEC62061) туршлагатай, хяналтын системийн дизайн, суурилуулалт, ашиглалтад оруулах, ашиглалтын мэдлэгтэй.
- Баг хамт олон удирдах болон шинэ залуу гишүүдэд заавар зөвлөгөө өгөх ур чадвартай байх
- Англи болон Монгол хэлний яриа болон бичгийн өндөр чадвартай
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.