Угаалгын цехийн оператор

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ-Механик засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Угаалгын цехийн оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь ахлах ажилтан/багийн ахлагч нарын шууд удирдлагад ажил гүйцэтгэх бөгөөд хуваарьт үйлчилгээнд болон гэнэтийн эвдрэлтэй холбоотой орж ирж байгаа мөн зайлшгүй угаалга арчилгаа шаардлагатай хөнгөн, дунд оврын машин болон туслах тоног төхөөрөмжүүд дээр цэвэрлэгээ болон угаалга хийж, тус тоног төхөөрөмж засварын цех рүү орохоос өмнө цэвэрхэн засвар хийхэд тохиромжтой байлгах нөхцлийг бүрдүүлэхэд оршино. Энэ нь зөвхөн дотор болон гадна угаалгаар хязгаарлагдахгүй болно.

Үүрэг даалгавар

  • Угаалгын цехэд байршуулсан болон бичигдэж байгаа бүх ЭМААБО-ны бичиг баримтууд Оюу Толгойн стандарт, дүрэм журам болон Монгол Улсын MNS: 5347-2003 - “Автомашины угаалгын үйлчилгээ-Ерөнхий шаардлагыг хангасан байх
  • Хуваарьт болон хуваарьт бус үйлчилгээнд орох гэж буй болон үйлчилгээнээс гарч буй тоног төхөөрөмжийг тухайн оператор-той харилцан зөвшилцсөний үүднээс угаалгын цехдээ оруулж угаах
  • Угаалгын цехийн эмх цэгц болон цэвэр байдалд хариуцлага хүлээж, дотор ашиглагдаж буй тоног төхөөрөмжийн (насос, шланкан холболт, шүршигч хошуу гэх мэт) бүрэн бүтэн байдлыг хангаж, угаалгын цех хангалттай хэмжээнд гэрэлтүүлэг болон худаг хэвийн ажиллаж байгаа эсэхийг нягталж, хариуцан ажиллах
  • Угаалгын цехэд ашиглагдаж буй тоног төхөөрөмж дээр ашиглалтын өмнөх өдөр тутмын болон ажлын байрны үзлэг шалгалтыг ажил эхлэхийн өмнө хийж гүйцэтгэх
  • Угаалгын цехийн бүрдэл хэсгүүд болон ашиглаж буй тоног төхөөрөмжийн гэмтэл эвдрэлийг цаг тухай бүрт нь мэдэгдэж байх, ингэснээр шинээр солих болон засварлах ажлыг цаг алдалгүй тохирох ажлын хэсгээр хийж гүйцэтгэх
  • Ажлын гүйцэтгэл угаалгын цехийн стандарт болон дүрэм журмын дагуу хийгдэж байгааг нягталж ажиллах
  • Угаалгад хэрэглэгдэж буй бараа материалын зарцуулалтыг хянах, шаардлагатай тохиолдолд угаагч шингэн болон бусад бодисыг захиалахБүх тоног төхөөрөмжийг ашиглалтын зааврын дагуу зөв зохистой ашиглахАжил үүргийг гүйцэтгэхэд юу шаардагдах, хэрхэн гүйцэтгэх зэргийг урьдчилан харах, гүйцэтгэх дарааллыг тодорхойлж усны нөөц, бололцоог үр дүнтэй зарцуулж ажлыг цаг тухайд нь гүйцэтгэх
  • Угаалга цехийн үйл ажиллагаанд ямар нэг саад бэрхшээл тохиолдох, хэвийн үйл ажиллагаа доголдох зэрэг асуудал гарвал тэр даруй ахлах ажилтандаа мэдэгдэхАжилласан цаг, ажлыг хийж дуусгасан тухай тэмдэглэлийг төлөвлөгч эсвэл супервайзорт хэлж бүртгүүлэх, ажлын гүйцэтгэлийн картуудыг бөглөж хөтлөж байх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих шатны сургууль, мэргэжил олгох хөтөлбөрт хамрагдан, гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Уурхайн барилга байгууламж, аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт холбогдох чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Багаар ажиллах, бусадтай хүндэтгэлтэй, харилцааны өндөр ур чадвартай хамтран ажиллах чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх.
  • Эерэг өөриймсөг хандлагатай, хариуцлагатай, бусдад санаа тавьдаг байх
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараахь бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.