Төсөл, хөтөлбөр удирдлагын ерөнхий зөвлөх
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
Оюу толгой ХХК-ийн Бизнес шилжилт, сайжруулалтын хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж, 2 өдөр амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төсөл, хөтөлбөр удирдлагын ерөнхий зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Тус ажлын байранд та Оюу толгойн ирээдүйн ирээдүйн үйл ажиллагаа сайтар тодорхойлогдсон, харагдахуйц, засаглалтай байхад нөлөөлөх гол төсөл санаачилгууд, ажилбарууд, судалгаа, шийдвэрүүд Оюу толгойн үнэ цэний хэлхээ тогтмол үр ашигтай ажиллагаатай, интеграцчилагдсан байхад чиглэсэн байхыг хангаж ажиллана. Түүнчлэн төрөл бүрийн технологийн, дижитал шийдлийн болоод бусад бэлэн байдлын ажлууд давхар хамаарна.
Үүрэг даалгавар
- Дараах чиглэлд зохиох хэмжээний төсөл, хөтөлбөр, портфолио удирдлагын чадавх бэхжүүлэн бий болгож, ажиллуулна:
- Бэлэн байдал, интеграцийн ажил
- Үнэ цэний хэлхээний өөрчлөлттэй хамааралтай гол судалгаа, шийдвэр, батлуулахтай холбоотой ажлууд
- Технологийн замын зураг болоод харгалзах засаглалын ажлууд
- Дижитал шийдлийн төслүүдийн гүйцэтгэлийн нэгдсэн засаглал
- Бизнес сайжруулалт, Ургалт капитал багууд болоод бусад төлөвлөлтийн процесс, төслийн менежментийн оффист (PMO) удирдан гүйцэтгэж буй бус урт хугацааны, чухал санаачилга төслүүд
- Дээрх портфолиог дэмжих засаглал, тайлан мэдээллийн ажлууд хариуцна
- Технологийн замын зураглал болоод Оюу толгойн технологийн засаглал, удирдлагын тогтолцоог харгалзан, жолоодон чиглүүлнэ
- Бизнесийн нийт технологийн төсөл санаачилгууд ил, харагдахуйц, жигд үр дүнтэйгээр эрэмбэлэгдэж байхыг хангасан дижитал шийдлийн төсөл гүйцэтгэлийн тогтолцоо байгуулж ажиллуулна
- Төсөл хэлбэршүүлэх, шаардлагатай үед зарим төсөлд хөндлөнгөөс таслан оролцоно
- Төсөл санаачилгуудыг дэмжих энгийн, хэрэглэгдэхүйц төслийн менежментийн хэрэглүүрүүд бий болгоход тусалж, тордон сайжруулна
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй байхыг илүүд үзнэ.
- Бизнесийн сайжруулалт, бизнес шилжилт, хөтөлбөрийн удирдлага, төслийн удирдлага, эсвэл бусад хамааралтай чиглэлээр 8-аас дээш жил ажилласан туршлагатай байх.
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх.
- Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний программ ашиглах өндөр чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.