Төсөв Зохицуулагч

Нээлтийн огноо: 2022-07-20
Хаалтын огноо: 2022-07-29 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК Үйл ажиллагаа - Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Төсөв Зохицуулагч (хугацаатай) ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь Хүнд Даацынболон Дунд Оворын Тоног Төхөөрөмжүүдийн засварын зардлуудыг хянах арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх буюу сайжруулах, мөн үйл ажиллагааны болон засварын зардлыг буруулах санаачлагуудад хувь нэмрээ оруулж, зардын үр ашигтай байдлыг хангаж сар болон жил тутмын зардалын тайланг удирдлагуудад бэлдэх, тайлан гаргаж шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд оршино. Капитал томоохон эд ангиуд болон засварын бусад зардалуудыг ZBB төсөвт тусгах, зардал зохих хэмжээнд барих хяналтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Ажиллах хүч, сэлбэг, бусад шаардлагатай тоног төхөөрөмжийн засварын захиалга үүсгэх
  • Засвар үйлчилгээний төсөв болон зардлын хяналтын үйл ажиллагааг хариуцах, дэмжлэг үзүүлэх
  • Бизнес Шийдэл системд шаардлагатай өгөгдөл мэдээллийг оруулан засвар үйлчилгээний гүйцэтгэлийг батлах, мэдээлэх
  • Засвар үйлчилгээний төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянан ирээдүйн зардал хэмнэх төлөвлөгөөг сайжруулах
  • Бие даан болон багаараа зардал хэмнэх төсөл боловсруулан гэрээний удирдлага, зардал, төсөв хянахад хувь нэмэр оруулах
  • Багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн тодорхой гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдээр манлайлан харуулах
  • Бусад багийн гишүүдтэй үр дүнтэй тогтвортой харилцааг бий болгох, хөгжүүлэн ажиллах
  • Бүх дүрэм журам болон үйл явцын хэрэгжилтийг хангахад гэрээлэгчдийг үр дүнтэйгээр удирдах
  • Үйлдвэрлэгчид болон борлуулагчидтай эрүүл тогтвортой харилцааг бий болгох, удирдан зохицуулах
  • Ил уурхайн хүнд болон дунд оврын машин механизмийн засвар үйлчилгээний төсөвт биечлэн оролцох, боловсруулалтанд дэмжлэг үзүүлэх
  • Бүх хүнд машин механизмийн зардлыг зохицуулах, хөтлөн явуулах, тайланг сараар, улирлаар, жилээр бэлдэж удирдах албан тушаалтнуудад тайлагнах
  • Төсвийн зардлыг хянах, холбогдох багууд болон гишүүдийг мэдээллээр хангах, төсөв боловсруулалтанд шинэ санаануудыг бүтргэх, хөтлөх
  • Шаардлагатай засварын захиалгыг үүсгэх, санхүүгийн багт шаардагдах бичиг баримтыг бэлдэж өгөх
  • Гэрээт гүйцэтгэгчийн нэхэмжлэхүүдийг шалгаж баталгаажуулж Бизнес Шийдэл системд SES үүсгэх
  • Засварын багуудад шаардлагатай бол Биснес Шийдлийн сургалт, заавраар хангах
  • Засвар үйлчилгээ үзүүлж байгаа гэрээлэгчийн гэрээний хэрэгжилтийг сайжруулах буюу хэрэгжилтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх
  • Багийн үйл ажиллагаа болон гэрээний зүйл заалтуудтай холбоотой асуудлуудыг ахлахдаа тухай бүрт нь зохих ёсоор мэдэгдэх
  • Багийн бусад гишүүд болон хамтран ажиллагсагддаа шаардлагатай тохиолдол бүрт мэдэгдэж аль ч хэлбэрийн үргүй зардлаас сэргийлэх
  • Ахлах төлөвлөгчийн өгсөн бусад нэмэлт үүрэг даалгавруудыг биелүүлэх

Тавигдах шаардлага

  • Санхүүгийн мэргэжлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдсан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх..
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх
  • SAP систем дээр ажиллаж байсан туршлагатай
  • MS Office-н программууд дээр ажиллаж байсан, мэдээлэл өгөгдлийн шинжилгээ хийж байсан туршлагатай бол давуу
  • Техникийн ойлголт болон мэдлэгтэй байх
  • Илтгэх чадвар болон байгууллагын аль ч төвшинд хүмүүстэй харилцах чадвартай байх
  • Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу
  • Санхүү, худалдаа болон гэрээний удирдлагын талаар суурь мэдлэгтэй бол давуу
  • Ил Уурхайн засварын практикуудын тухай гүнзгий ойлголттой байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.