Төслүүд хариуцсан сургалтын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-04-22
Хаалтын огноо: 2022-05-07 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Төслүүд хариуцсан сургалтын мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Оюу толгойн дотоод болон нийтэд чиглэсэн техникийн ур чадвар хөгжүүлэх сургалтын төслүүдийг төлөвлөн зохион байгуулж хэрэгжүүлэх, удирдлага хяналтаар хангах ба компанийн дотоод дахь болон гаднах оролцогч талуудтай хамтран ажиллахад оршино.

Үүрэг даалгавар

  • Гаднах оролцогч талууд, үүнд донор байгууллагууд, засгийн газар, гадны сургалтын байгууллагууд болон РТ холбогдох багуудтай хамтран төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд стратеги дэмжлэг үзүүлнэ.
  • Оюу толгойн техник мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн ОТ-РТ-ШУТИС хамтын ажиллагааны болон бусад төслүүдийн төсвийг төлөвлөж хянахад Сургалтын менежерт туслах.
  • Тусгай хөтөлбөрүүдийн стратегийг тодорхойлох, санал зөвлөмж гаргах, хэрэгжүүлэх, хянах.
  • Төслийн төсөв, зорилтот хугацаанд нийцүүлэн төлөвлөлтийг хийж хэрэгжүүлэх
  • Хамтын ажиллагаанд хамааралтай Оюу толгойн бүх дотоод процеесийг удирдах
  • Төслийн зорилтыг хэрэгжүүлэхэд оролцогч талуудтай үр дүнтэй харилцаж хамтран ажиллах
  • Төслийн явц, үр дүнг хянаж үнэлэх
  • Төсөлд дэмжлэг үзүүлж буй үндэсний болон олон улсын зөвлөхүүдийг удирдан чиглүүлэх
  • ШУТИС, РТМ болон бусад оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх
  • Хамтран ажиллагч талуудын харилцаа холбоог сайжруулах
  • Сайжруулах боломжуудыг тодорхойлж, асуудал шийдвэрлэх
  • ОТ-РТМ-ШУТИС хамтарсан төслийн удирдлагын хорооны хурлыг зохион байгуулах
  • Төслүүдийн санхүүжилтийг төлөвлөх, удирдах, хянахад Сургалтын менежерт дэмжлэг үзүүлэх
  • Төслийн зорилтыг ханган биелүүлэхэд туслах сайжруулалтуудыг тогтмол эрж хайх.

Тавигдах шаардлага

  • Хүний нөөц эсвэл Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх
  • MS оффисийн хэрэглээний программууд дээр сайн ажилладаг байх
  • Багаар ажиллах чадвартай
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.