Төслийн хяналт шалгалтын ахлах

Нээлтийн огноо: 2022-04-15
Хаалтын огноо: 2022-04-29 17:30
Хэлтэс: Гүний уурхай– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга

Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Гүний уурхай Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2)Төслийн хяналт шалгалтын ахлах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь олборлолтын дэд бүтцийг аюулгүйгээр, төлөвлөсөн цаг хугацаанд бий болгох үүрэгтэй Захиалагч талын чухал үүрэг роль юм.

Төслийн Хяналт Шалгалтын Ахлах ажилтны үндсэн үүрэг нь Гүйцэтгэгч талын хуваарьт төлөвлөгөө ба ажлын явцад хяналт тавьж, хяналт шалгалтын үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлнэ. Инженерчлэл, худалдан авалт, барилгын гэрээлэгчдийн нийт зардал болон хуваарийг хянахын зэрэгцээ хуваарь гаргагч, зардал төлөвлөлтийн инженерүүдэд удирдлага, зааварчилгаа, зөвлөгөөгөөр хангах

Үүрэг даалгавар

  • Нэг төсөл - нэг байгууллагын зорилго, зорилтын хүрээнд олон гүйцэтгэгчийг уялдуулах.
  • Ажлын задаргааны бүтцийг (WBS) боловсруулж, мэдээлэх
  • Төслийн эхний хуваарь дээр хамтран ажиллах.
  • Эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө боловсруулах.
  • Төслийн төсөв ба урьдчилсан тооцоолол гаргах.
  • Төслийн зардлыг хянах.
  • Санал хүсэлт өгч, тайлагнах.
  • Үндсэн хамрах хүрээний өөрчлөлт болон девиацийг хянаж, өөрчлөлттэй холбоотой бүх цагийн зардлыг төсөвлөх.
  • Төслийн явцын бүх тайланг боловсруулж, зохицуулалт хийх
  • Төлөвлөлтийн багийг удирдаж, сургаж, менторлоно.

Тавигдах шаардлага

  • Бизнес, Худалдаа, Инженер, Санхүү, Төсөв эсвэлАудит/ Батгалгааны мэргэжлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдсан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх..
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан
  • Төслийн талбайн орчинд байрлан ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
  • MS оффисийн хэрэглээний программууд дээр ажиллах өндөр мэдлэгтэй байх, ялангуяа MS Excel программ дээр ажиллах ахисан түвшний чадвартай байх
  • Шинээр сурах хүсэл эрмэлзлэлтэй, талуудтай болон багийн гишүүдтэй эерэг харилцааг үүсгэж нээлттэй байх
  • Багийн доторх тогтсон процесс болон багийн гишүүдтэй хүндэтгэлтэй харьцах

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.