Төслийн хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2023-04-12
Хаалтын огноо: 2023-04-21 17:30
Хэлтэс: Гүний уурхай– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой ХХК-ийн – Оюу Толгой Гүний уурхай төсөл - Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14/14 хуваариар ажиллах нэг (1) Төслийн хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулна.

Төслийн хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн нь гүний уурхайн нураан олборлох дэд бүтцийг аюулгүй, цаг тухайд нь хүлээлгэн өгөх багт ихээхэн чухал үүргийг гүйцэтгэн ажиллах бөгөөд гүний уурхайн төлөвлөгөө, хуваарь, зардлын хяналтын талаарх мэргэжлийн мэдлэг, техникийн туршлагаа Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын багтай хуваалцан дэмжлэг үзүүлэн дор дурдсан ажил үүргийн даалгаврын дагуу холбогдох төслийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэгтэй. Мөн барилгын ажлын төлөвлөгөө гаргагч, зардал хянагч нарыг сургах, мэргэшүүлэх ажлыг хариуцна.

Үүрэг даалгавар

  • Уул уурхайн бусад багуудтай харилцах, хамтын хөрөнгийг хянах, оновчлох, уурхайн тэргүүлэх чиглэлийн нэгдсэн төлөвлөгөөнд хувь нэмэр оруулах зэргээр төслийн багтай хамтран ажиллаж, төслийн ажлын төлөвлөгөө, хуваарийг тодорхойлоход туслах
  • Нөөц, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, удирдлагыг хариуцаж, нөөц, тоног төхөөрөмжийн асуудал ажлын төлөвлөгөө, хуваарьт нөлөөлөхөөс сэргийлэх
  • Төслийн хяналтын зохих шаардлагууд, төслийн хяналтын төлөвлөгөө, хуваарийн үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх, засаглалыг хадгалахын зэрэгцээ уян хатан байдлыг хангах
  • Тайлан, эрсдэлийн удирдлага, санхүүгийн хяналт, мэдээллийн нэгтгэл, хуваарь, зардлын хяналт зэрэг төслийн хяналтын стандарт үйлчилгээг хэрэгжүүлэх
  • Төслийн зорилго, зорилтыг тодорхойлох, төслийн төсвийг бүрдүүлэх, мөрдөхөд дэмжлэг үзүүлэх
  • Төслийн санхүүгийн хяналтын чиг үүргийг удирдаж, санхүүгийн төлөвлөгөө, тайлан, зардлын тооцоолол, таамаглал, дүн шинжилгээ хийх
  • Үнэ цэнэ, урьдчилан таамаглах буй үр дүнд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд хөтөлбөрийн стратеги, чиглэл, бүтэц, арга барилын талаарх семинар, тойм, төлөвлөлтөд оролцох.

Тавигдах шаардлага

  • Төлөвлөлт, хуваарь гаргалт, ялангуяа барилга угсралт, ашиглалтад оруулах төслийн чиглэлээр хамгийн багадаа 8 жил ажилласан туршлагатай байх
  • Санхүүгийн төлөвлөлт, дүн шинжилгээ, процесс сайжруулалтын чиглэлээр мэдлэг, туршлагатай байх
  • Нөөц, худалдан авалтын төлөвлөлт, удирдлагын чиглэлээр туршлагатай байх
  • ЭМААБО болон Чанарыг маш сайн мөрдөж ажиллах
  • Нэгдсэн хэрэгжилтийн багийн нэг хэсэг болж ажиллах чадвартай байх
  • Гэрээний удирдлагын ур чадвар, гэрээний хэлэлцээр хийх чадвартай байх
  • Төслийн хэрэгжилтийн нарийн төвөгтэй орчинд бие даан ажиллах чадвартай байх
  • Primavera P6, Microsoft Excel, Power BI болон бусад холбогдох салбарын арга хэрэгслийг ашиглах өндөр туршлагатай байх.
  • Өөрийгөө мэдэж ойлгодог, багийн амжилтад чиглэсэн эерэг сэтгэлгээтэй байх.

Дараах шаардлагыг хангасан бол давуу тал болно:

  • Удирдлагын нягтлан бодох бүртгэл, Байгууллагын санхүү, Бизнесийн эдийн засгийн зэрэгтэй байх.
  • Гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой туршлагатай байх.
  • Хариуцагч багийн өмнөөс үйлчилгээ үзүүлэгчидтэй харилцаж, удирдаж байсан туршлагатай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.