Төслийн хяналтын ахлагч

Нээлтийн огноо: 2024-04-05
Хаалтын огноо: 2024-04-19 17:30
Хэлтэс: Гүний уурхай– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний Уурхайн олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төслийн хяналтын ахлагч байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь захиалагчийн багт харьяалагдаж ажиллах ба уурхайн үйлдвэрлэлийн дэд бүтцийг аюулгүй, цаг хугацаанд нь хүлээлгэн өгөхөд “Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилга хариуцсан баг”-т гүний уурхайн хуваарь, зардлын хяналт, материалын менежментийн мэргэжлийн мэдлэг туршлагаараа чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ ажлын хамрах хүрээний дагуу холбогдох төслийн төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхэд барилгын багт дэмжлэг үзүүлэхэд оршино. Мөн төслийн хяналтын ахлагч нь хуваарь гаргагч, материал логистикийн ажилтан, зардлын хянагч нарыг сургах, монгол ажилтнуудын ур чадварыг дээшлүүлж, ирээдүйд барилга бүтээн байгуулалтын ажилд бэлтгэх үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Төслийн хяналт, шалгалтын багтай хамтран ажиллаж, дараах зүйлсийг тодорхойлно:
    • Төслийн ажлын төлөвлөгөө, хуваарь
    • Нөөцийн төлөвлөгөө
    • Хангамж, материалын удирдлагын төлөвлөгөө
    • Зардлын тайлан, таамаглал
  • Төслийн хяналт, шалгалтын зорилгод нийцсэн шаардлагууд, Төслийн хяналт, шалгалтын төлөвлөгөө, хуваарь гаргах үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэхийн зэрэгцээ дүрэм журам, хяналтыг хэрэгжүүлж, уян хатан байдлыг хангах.
  • Тайлагнал, эрсдэлийн удирдлага, санхүүгийн хяналт, дата мэдээллийн нэгтгэл, хуваарь, зардлын хяналт зэрэг төслийн хяналтын стандарт ажлуудыг хэрэгжүүлэх
  • Төслийн төсвийг боловсруулах, баримтлах үйл явцыг удирдан чиглүүлэх
  • Төлөвлөх, хуваарь гаргах, явцыг хэмжих, зардлын тооцоолол хийх, зардлыг таамаглал гаргах, тайлагнах ажлуудыг гүйцэтгэх
  • Хөтөлбөрийн стратеги, чиглэл, бүтэц, арга барилын талаарх семинар, хэлэлцүүлэг, төлөвлөлт хийхэд оролцож, үнэ цэнэ, урьдчилан таамаглах боломжтой үр дүнд байнга анхаарах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнтэй дүйцэх зэрэгтэй
  • Төлөвлөлт, хуваарь гаргах чиглэлээр ялангуяа барилга угсралт, ашиглалтын үе шатанд 5+ жил ажилласан туршлагатай байх
  • Санхүүгийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, дүн шинжилгээ хийх мэдлэг туршлагатай байх
  • Төслийн төсөв, санхүүгийн таамаглал боловсруулах, хэрэгжүүлэх, санхүүгийн болон ерөнхий дата өгөгдөлд гүнзгий дүн шинжилгээ хийж, үнэ цэнтэй, арга хэмжээ авах боломжтой ойлголт мэдлэгийг гаргаж авах чадвартай байх
  • Худалдан авалт, материалын удирдлагын өндөр ур чадвар, холбогдох туршлагатай
  • ЭМААБО болон Чанарын удирдлагыг өндөр түвшинд хангадаг
  • Нэгдсэн хэрэгжилтийн багийн нэг хэсэг болж ажиллах чадвартай
  • Төслийн хэрэгжилтийн нарийн төвөгтэй орчинд бие даан ажиллах чадвартай
  • Гүний уурхайн барилга угсралтын чиглэлээр туршлагатай бол давуу талтай.
  • Барилга угсралтын багуудыг удирдаж байсан туршлагатай бол давуу талтай.
  • Монгол, Англи хэлээр үр дүнтэй харилцах чадвартай (дунд болон түүнээс дээш түвшний)

Cонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.