Төслийн удирдлагын шинжээч

Нээлтийн огноо: 2023-03-02
Хаалтын огноо: 2023-03-15 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Оюу Толгойн Гүний уурхайн төсөл - Үйл ажиллагааны бэлэн байдлын хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төслийн удирдлагын шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай.

Энэхүү ажлын байрны зорилго нь Үйл Ажиллагааны Бэлэн Байдлын Төслийн Удирдлагын Ажилтаны нь Гүний уурхайн төслийн 2-р үе шатны Үйл ажиллагааны бэлэн байдлын хөтөлбөрийн ажлын хуваарийг зохицуулах, тайлагнах, санхүүгийн ба эрсдэлийн удирдлага болон эрэмбэлэх ажлуудыг Үйл Ажиллагааны Бэлэн Байдлын Менежерийн зааварчилгааны доор хэрэгжүүлэх үүрэгтэй.

Үүрэг даалгавар:

  • Үнэт цэнэ бий болгох (төслийн хэрэгжилт, санхүүгийн зорилтууд, үнэт зүйлс оновчтой, тогтвортой хөгжил)
    • Төслийн шаардлагууд, гол үе шатуудыг ойлгох.
    • Үйл Ажиллагааны Бэлэн Байдлын Менежерт хөтөлбөрийн ажлын хэмжээ, цаг хугацаа, өртөг, чанар, аюулгүй ажиллагаа, загвар ба баримт, хамтрагч талуудтай харилцах, худалдан авалт, загвар/эрсдэл/аюулгүй үйл ажиллагааны судалгаа болон ажлын ахицын тайлантай холбогдох үйл ажиллагаануудад туслаж ажиллах.
    • Төслийн болон гэрээний менежментийн санал болгосон өөрчлөлтүүдийг бизнесийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх.
    • Хуваарь боловсруулах ажиллагаанд оролцох
    • Мэргэжлийн төлөвлөлтийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх
  • Хүмүүсийн харилцааг бий болгох (Хүмүүсийг удирдах, хамтын ажиллагаа, оролцогч талуудын үр бүтээлтэй харилцааг бий болгох)
    • Мэдлэг, чадвар, туршлага, нөөцийг хуваалцах замаар байгууллагыг өргөжүүлэх, үнэ цэнэ нэмэгдүүлэх
    • Харилцааны удирдлагын систем, бүтээлч харилцааны соёлыг бий болгох
    • Гадаад талуудтай ойлголцож харилцаа холбоо тогтоох
    • Өөрийн биеэ авч явах байдал, гүйцэтгэл, хөгжилд анхаарч хувийн өсөлтөө удирдах
  • Үр дүнтэй ажиллах (ЭМААБО хамгаалалт, зөв технологи сонгох, төслийн бизнесийг мэдэх)
    • Хуваарийн өгөгдлүүдийг шинэчилж хөтлөн төслийн загварын тогтвортой байдал оновчтой байдлыг хангах. Загвар ба тоног төхөөрөмжийн ижил төс, урт хугацааны өмнө төлөвлөх худалдан авалтын датабаазын мэдээллийг Рио Тинтогийн Төслүүдээс эх үүсвэрлэн авч ашиглах.
    • Төслийн болон гэрээний удирдлагын системийг өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэх/нэгтгэхийг дэмжиж, хэрэглэгчид ойлгомжтой, орчин шилдэг практикт таарсан систем бий болгоно.
    • ҮАББУ-ын гэрээт гүйцэтгэгч нараас нөөцөнд үндэслэсэн ажлын хуваарийг тогтсон давтамжаар гаргуулан авч барилгын ажлыг заасан хугацаа, төсөвт багтаан хэрэгжүүлнэ.
    • ҮАББУ-ын гэрээний захиргааны ажлууд болох, ажлын цар хэмжээ ба тендер/гэрээ бэлтгэх, харилцаа (бэлтгэл/хариу, бүртгэл гм) хуралд суух, гэрээний хурлын тэмдэглэл хөтлөх, гэрээний өөрчлөлтүүд ба төлбөр, өртөг ба хуваарийн хяналт, ажлын ахицын тайлан, нөөцийн хуваарь, ажлын шалгалт, (туршлага ба сургалтын хэмжээнд) ажлын дуусгавар болголт.
    • Төслийн ахицын хяналт, гол чухал ажлуудыг тодорхойлж,ажлын ахицын өнөөгийн байдалд тулгуурлан цаашдын төлөвлөгөөг хянах, (гүйцэтгэгчийн төлөвлөгөөг бодитой болгох)
    • Төслийн өөрчлөлтийн удирдлагад голлох үүрэгтэй оролцож өөрчлөлтийг тодорхойлох буюу батлаж, загварлаж, төслийн одоогийн хуваарийн дотор хэрэгжүүлнэ.
    • Өртөг зардал хяналтыг гартаа бүрэн атгаж хамаарах хуваарийн хяналт болон өгөгдөл мэдээллийн шалгалтыг барилгын менежер ба ИБУГМ-ийн хамтаар хийнэ.

Тавигдах шаардлага:

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженерийн боловсролтой бол сайн
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Англи ба Монгол хэлээр чөлөөтэй ярих
  • Бичгийн болон аман харилцааны чадварууд
  • Компьютерийн боловсрол, word, excel, power point, database software
  • Өндөр ачаалалтай орчинд олон ажлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх чадвар
  • Хэрэглэгчид эерэг хандлагаар үйлчилгээ үзүүлэх
  • Янз бүрийн нөхцөлүүдэд тухайн үед нь үнэлэлт өгч хариулах чадвар
  • Байгууллагын янз бүрийн түвшинд үр дүнтэй харилцах чадвар
  • Матриц бүтэц зохион байгуулалттай байгууллагад, бие даан үр дүнтэй, бүтээлчээр ажиллах чадвар
  • Төслийн удирдлагын програмууд дээр ажиллах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.