Төслийн нягтлан бодогч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-нийн Санхүү, бизнес хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1)Төслийн нягтлан бодогч aжлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажил нь 2024 оны дунд хүртэл хугацаатай гэрээгээр ажиллах бөгөөд 2024 оныг дуустал сунгах боломжтой юм.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нягтлан бүртгэл, тооцооны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Төслийн ахлах нягтлан бодогчтой хамтран Үндсэн хөрөнгийг бүртгэхтэй холбоотой мэдээлэл цуглуулах болон анализ хийнэ
- SAP болон Prism-н хооронд сар бүрийн тайлан гаргаж, зөрүү дээр ажиллах
- Project Control болон ОТ Санхүүгийн хэлтсүүдтэй хамтран ажиллаж хэрэглэгчдэд үнэн зөв мэдээллийг тогтсон хугацаанд гаргах өгөх
- SAP-н тайлангуудыг сар бүр Project Controls багт гаргах өгөх
- ОТ Санхүүгийн багтай хамтран компани доторх зардлыг сар бүр хүлээн авч, төлбөрийг цаг хугацаанд нь гүйцэтгэх
- Төслийн DFA (Төслийн зардал батлах матриц)-г ажиллаж байгаа төслийн бичиг баримтууд дээрээ хатуу чанд дагаж мөрдөх
- Шаардлагатай мэдээллийг цуглуулах замаар гадаад, дотоод аудитын үйл явцад дэмжлэг үзүүлэх
- SAP дээрх ажил гүйлгээний баримтуудыг зохион байгуулалттайгаар хадгалах
- Удирдлагаас өгөх бусад ажлын даалгаврууд
Тавигдах шаардлагууд
- Санхүү, Нягтлан бүртгэлээр сурч Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
- Нягт нямбай, аливаа асуудлын шийдлийг олох чадвартай байх
- Microsoft Office-ийн хэрэглээний программууд, ялангуяа MS Excel програм дээр ажиллах өндөр чадвартай байх
- Төслийн болон үйл ажиллагааны багуудтай үр дүнтэй хамтран ажиллах
- Бие даан үр дүнтэй, бүтээлчээр ажиллах
- SAP дээр ажиллаж байсан туршлага давуу тал болно
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.