Төслийн менежментийн ажилтан (Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ажлын зар)

Нээлтийн огноо: 2021-06-03
Хаалтын огноо: 2021-06-17 17:30
Хэлтэс: Гүний уурхай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ажлын байр

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл - Технологийн багт Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Төслийн менежментийн ажилтан ажлын байранд шалгаруулж авна.

Төслийн удирдлагын хүрээнд төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хариуцсан баг, удирдагчид шаардлагагатай дэмжлэгийг үзүүлэн ажиллана. Төслийн менежментийн ажилтан нь хурал зохион байгуулах, чиглүүлэх, оролцогч талуудтай харилцан тайлан, явцын мэдээ боловсруулах техникийн мэдлэг чадвартай байна. Шаардлагатай үед(Төслийн менежментийн оффис) ТМО-ын үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэх жижиг болон дунд хэмжээний төслийг хэрэгжүүлнэ.

Үүрэг даалгавар

  • ТМО болон хөтөлбөрийн удирдагчид өдөр тутамд дэмжлэг үзүүлэн ажиллах
  • ТМО-ын үйл ажиллагааны чиг үүргийн ажлыг гүйцэтгэх, хурал уулзалт зохион байгуулах
  • Сарын, хагас жилийн болон жилийн эцсийн явцын тайлан боловсруулах
  • Мэдээллийн систем болон технологийн багц хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаа, хуваарийг дэмжиж ажиллах
  • ТМО-ын үйл ажиллагааны хэрэгсэл, загваруудыг хадгалах,
  • Төслийн менежментийн баримт бичиг, файлын санг төвлөрүүлэх, хадгалах
  • Зарцуулалтын хяналтын ажлыг гүйцэтгэх
  • Төслийн төсвийн төлөв, тайлан мэдээг хянах
  • Төслийн худалдан авах ажиллагааг зохицуулах
  • Бараа материалын бүртгэл хөтлөх
  • Хоёр долоо хоног тутамд худалдан авалтын тайланг бэлтгэх
  • Баг доторх жижиг болон дунд хэмжээний сайжруулалтын төслийг хэрэгжүүлэх
  • Бусад шаардлагатай ажлыг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн бол давуу талтай
  • Оролцогч талуудын удирдлага, төслийн удирдлага, МТ эсвэл инженерчлэлийн боловсролын зэрэгтэй бол давуу тал болно
    Төслийн удирдлагын мэргэжилтний гэрчилгээ эсвэл Төслийн удирдлагын чиглэлээр сургалт, хичээлд хамрагдаж бол давуу талтай
  • MS Word, Excel & датабаз зэрэг хэрэглэний програм ашиглах чадвартай байх
  • Төслийн удирдлагын стандарт, нэгдсэн удирдлагын талаар мэдлэгтэй бол давуу талтай
  • Төсөл хэрэгжүүлэн ажилласан туршлагатай бол давуу талтай
  • Баг болон оролцогч талуудтай хамтран ажиллах харилцааны чадвартай байх
  • Яриа болон бичгийн харилцааны өндөр чадвартай байх
  • Том бүтэц зохион байгуулалтаар, алсаас ажиллах багуудтай үр бүтээлтэй ажиллах чадвартай байх
  • Төлөвлөгөө, төслийн хуваарь гарган ажилласан туршлагатай бол давуу талтай
  • Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы харилцааны маш сайн чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн хүчин төгөлдөр шийдвэр буюу Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акттай байх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхтэй байx

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.