Төслийн инженер

Нээлтийн огноо: 2022-11-17
Хаалтын огноо: 2022-11-30 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн – Үйл ажиллагааны бэлэн байдлын хэлтэст Уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төслийн инженер ажлын байранд шалгаруулж авна. (1 жилийн хугацаатай түр) ажлын байр болно.

Энэхүү ажлын байр нь техникийн бичиг баримт, шалгах хуудас, ажлын стандарт журам, гарын авлага болон бусад үйл ажиллагаа, засвар үйлчилгээний даалгаварыг аюулгүйгээр хийж гүйцэтгэхэд шаардагдах бичиг баримтыг боловсруулах, загварчлах, болон хэрэгжүүлэх үндсэн зорилготой. Энэ ажил үүргээр үйл ажиллагааны багуудыг шаардлагатай мэдээллээр дэмжих, бичиг баримтаар хангах үүднээс төслийн болон ханган нийлүүлэгчийн бичиг баримтуудыг судлах, цуглуулах ажлыг бизнесийн шаардлага, төслийн чухал үе шаттай уялдуулан хийнэ.

Үүрэг даалгавар

  • Дагаж мөрдөгддөг стандартын дагуу бичиг баримтын боловсруулалт, зохион байгуулалтыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх.
  • Багийн гишүүд, харилцагч талууд буюу хэрэглэгч, менежментийн багийн зүгээс хангах мэдээ, мэдээллийг үр дүнтэйгээр цуглуулж, баримтжуулах.
  • Инженерийн бичиг баримт дахь нарийн цогц санаа, агуулга болон техникийн системийг хэрэглэгч, харилцагч талуудад бичгийн болон аман харилцааны аргаар ойлгуулан, тайлбарлах.
  • Багийнтоглогч байх – техникийн болон засвар үйлчилгээний мэргэжлийн багийнхантай нягт хамтран ажиллаж, шаардлагатай тохиолдолд зааварчилгаа өгөх
  • Харилцагт талуудын хэрэгцээ, шаардлагыг ойлгодог – ажил мэргэжлийн болон нэн чухал хэрэгцээ нь харилцан адилгүй харилцагч талуудад ойлгомжтой, хэрэгцээг нь хангахуйц ажлын гүйцэтгэлийг цаг хугацаанд нь нийлүүлдэг байх.
  • Инженерийн бичиг баримтын стандарт, аргачлал болон хэрэглээг удирдан зохион байгуулах.
  • Шаардлагатай тохиолдолд техникийн болон түүнтэй хамааралтай сургалтын материал, бусад холбогдох бичиг баримтуудыг боловсруулах, хянах, болон сайжруулалт хийх
  • Багийн гишүүдийг инженерийн бичиг баримттай холбоотой гол мэдээллүүдээр хангадаг байх
  • Төслийн төлөвлөлттэй холбогдуулан нэн тэргүүний ажлуудын зохион байгуулалтыг удирдах
  • Бичиг баримтын боловсруулалт, явцыг харилцагч талуудад тайлагнах
  • Хөрөнгийн ашиглалтад хамааралтай бичиг баримтуудыг тодорхойлох, өөрчлөхтэй холбоотой аливаа хурлуудад оролцох
  • Хүн нэг бүр болон багийн гүйцэтгэлийг хангах үүднээс багийн гишүүдийг дэмжиж ажиллах
  • Стратегийн үр дүнтэй байдал
  • Рио Тинто Бизнес Шийдэл (RTBS) системийн гүйцэтгэлийг дэмжиж ажиллах
  • Хувь хүний зан байдал, гүйцэтгэл болон өөрийгөө хөгжүүлэхэд хариуцлагатай хандах замаар өөрийн карьераа удирдах
  • Бусадтай хамтран ажиллах, байгууллагын үнэт зүйлсийг эрхэмлэх замаар хувь хүний болон байгууллагын үндсэн зорилгыг хангах аливаа үйл ажиллагаа, хэрэгжүүлэлт, болон системийг дэмжиж ажиллах
  • Хувь хүний болон байгууллагын зорилтыг хангах үүднээс өөрийн ажлын гүйцэтгэлээ удирдан зохион байгуулах
  • Нарийн төвөгтэй ажлын дарааллыг бичиг баримт руу хөрвүүлэх ба хэрэглэгч нь уг зааварчилгааны дагуу аливаа ажлыг эвдрэл гэмтэл, аюул осолгүйгээр гүйцэтгэхүйц ойлгомжтой байх шаардлагатай.
  • Ажлын зааварчилгааг боловсруулахад шаардлагатай бичиг баримт, мэдээллийг цуглуулахад олон төрлийн хэрэглүүр ашиглагдана. Үүнд: нэр томъёо тодорхойлох, ярилцлага, харьцуулалт, болон ажлын талбар дээр ажиглалт, туршилт, баталгаажуулалт хийх зэрэг багтана."

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженер эсвэл уул уурхайн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Инженер эсвэл уул уурхайн чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, ажиллагааны гарын авлага, зааварчилгаа зэрэг техникийн бичиг баримтуудыг3 ба түүнээс дээш жил боловсруулж, хэрэглэж байсан туршлагатай байх
  • Монгол болон Англи хэлний харилцааны чадвар сайн байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.