Төслийн зөвлөх

Нээлтийн огноо: 2022-10-11
Хаалтын огноо: 2022-10-21 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон advisor project хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Нөөц болон Системийн хэлтэст Улаанбаатарт 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төслийн зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго болон зорилтот төлөвлөгөөнд хүрэхийн тулд компанийн бодлого, журамд нийцүүлэн хэлтсийн төслүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мөн түүнчлэн ОТ нөөцийн тайлан, ТЭЗҮ, жил бүрийн уулын ажлын төлөвлөгөө гэх мэт хууль ёсны тайлангуудыг боловсруулах, хүргүүлэх, хууль ёсны байгууллагуудаар батлуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх, эх хэлнээс материал, техникийн тайланг унших, орчуулга, зохицуулалт хийхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Эх хэл дээрх материал, техникийн тайланг уншиж, шаардлагатай хэлээр (англи, монгол) орчуулж, техникийн нэр томъёог зөв орчуулж баталгаажуулна.
  • Төсөл, хөтөлбөрийг сайжруулах, үр дүнтэй төслийн цар хүрээг боловсруулж, мэдлэг, сургамжаа хуваалцах боломжийг тодорхойлоход туслах.
  • Хөтөлбөр, тусгай төсөл болон Монгол Улсын Засгийн газрын техникийн тайлан ирүүлэх зэрэг бусадажлын бэлтгэлд дэмжлэг үзүүлэх, зохицуулах
  • Нөөц болон системийн хэлтэст Рио Тинтогийн бүс нутгийн болон олон улсын санаачлагыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Бусад ОТ хэлтэс, гадны оролцогч талууд болон хууль ёсны байгууллагуудаас (жишээлбэл, АМГ) холбогдох мэдээ, мэдээллийг цуглуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, дотоод болон гадаад оролцогч талуудын үр дүнтэй оролцоог дэмжсэн тайланг хөтлөхөд дэмжлэг үзүүлэх
  • Төслийн оролцогч талуудад техникийн дэмжлэг үзүүлэх
  • Гэрээ гэх мэт бүх бичиг цаасны ажилд дэмжлэг үзүүлэх
  • Эрсдэл болон гол асуудлуудыг бүртгэх, нөлөөллийг бууруулах төлөвлөгөө болон төслийн явцын тайлан боловсруулах
  • MS Office програм хангамжийн автомат функцийг ашиглан төрөл бүрийн баримт бичиг, загварыг боловсруулахад туслах
  • Гадны оролцогч талуудтай төслийн талаарх мэдээлэл хуваалцах, солилцох
  • Өөр өөр оролцогч талуудын хэрэгцээг тодорхойлохын тулд тэдгээрийн шинж чанарыг тодорхойлох, үнэлэхэд туслах
  • Улс төр, хууль тогтоомж, зохицуулалтын орчныг шинжлэх, төсөлд үзүүлэх нөлөөллийг тодорхойлоход туслах
  • Үйл явцын тайланг журам, заавар, шаардагдах хугацаанд Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхэд дэмжлэг үзүүлж, дүгнэлтийг төрийн албан хаагчдад хүргүүлэх.
  • Төслийн үйл явц болон бүх үе шатуудыг холбогдох хууль, зааварт нийцэж байгаа эсэхийг шалгах
  • Visio болон бусад холбогдох программыг ашиглан төслийн бүх үйл явцын зураглалыг хийж, дүн шинжилгээ хийх
  • Бизнесийн удирдлага чиглэлээр их дээд сургуулийн дипломтой эсвэл түүнтэй дүйцэхүйц үнэмлэх, зэрэгтэй байх. Уул уурхай болон геологийн чиглэлээр англи хэлээр чөлөөтэй ярьдаг бол давуу тал болно.
  • Тухайн чиглэлээр дор хаяж 5 жилийн туршлагатай
  • Төслийн менежментийн туршлагатай бол давуу тал болно.
  • Англи, Монгол хэлийг бичгийн болон аман хэлбэрээр чөлөөтэй эзэмшсэн (орчуулагч)
  • Олон багийг хамарсан төслүүд дээр хамтран ажиллах, үйлчлүүлэгч талтай байнгын харилцаа холбоо тогтоох, хэрэглэгчдэд танилцуулах өндөр чадвартай байх
  • Эрдэм шинжилгээний болон мэргэшлийн холбогдох агуулгыг илүү танин мэдэхүйн хувьд илүү ахисан түвшинд ойлгож, харилцах чадвартай
  • Эрдэм шинжилгээний болон мэргэжлийн үгийн баялагтай мөн дүрмийн тогтвортой бүтэцээр үргэлжилсэн урт болон нарийн хийсвэрлэлээр бичих чадвартай байх
  • MS Office дээр төрөл бүрийн баримт бичиг, тайлан гаргах, боловсруулах чадвартай
  • MS Office доторх далд функцуудыг мэддэг, ашигладаг байх (жишээлбэл: Developer tab, Animation tab, Add ins гэх мэт).
  • Маш нарийн зүйлд анхаарал хандуулдаг, найдвартай, хувийн хүсэл эрмэлзэлтэй, зохион байгуулалттай, эрэмбэлэх чадвартай, тэвчээртэй, багаар ажиллах чадвартай, дүрэм журмын цаг хугацааг дагаж мөрдөх чадвартай байх
  • Оролцогч талуудтай уулзалт зохион байгуулах, хурлын тэмдэглэл бичих чадвартай
  • Хоёр хэлээр техникийн тайлан бичих чадвартай

Тавигдах шаардлага

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтын систем рүүЭНД дарж орох эсвэл www.ot.mn сайт руу орж өөрийн сонирхож буй ажлын байрны зарыг сонгон доод талд байх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.