Төслийн Зохицуулагч

Нээлтийн огноо: 2022-01-12
Хаалтын огноо: 2022-01-24 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Гүний уурхайн технологийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Төслийн Зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалтан нь төслийн явцын болон үр дүнгийн удирдлагаар хангаж, технологи, системүүдийн ажиллагаа, засвар үйлчилгээ болон төслийн гүйцэтгэлд процесс, стандартуудыг мөрдүүлэн ажиллах зэргээр Гүний уурхайн багийн аль нэг хөтөлбөрийн төслүүдийг зохицуулан ажиллана. Уг албан тушаалтан нь хөтөлбөрийн удирдагч / ахлах мэргэжилтэнд дэмжлэг үзүүлж, төслийн хэрэгжилтийн туршид төслийн нөөцүүдийг хянан удирдаж, нийлүүлэгчид болон бусад багууд хоорондын хамтын ажиллагааг ханган, төслийн төсөв болон нөөц, төлөвлөгөө, цар хүрээг тодорхойлж, удирдах үүрэг хариуцлагатай ажиллана.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн технологийн багийн хариуцсан ажил үйлчилгээнүүдийн технологийн стратеги, ажлын зарчим, техникийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэх загвар зэргийг ойлгож, удирдан зохион байгуулах
  • Гүний уурхайн технологийн болон гүний уурхайн олборлолтын багуудад Agile, DevOps процессуудыг удирдан нэвтрүүлэх, хэрэгжүүлэх
  • Гүний уурхайн технологийн багийн стратеги хөгжүүлэлт, төлөвлөлтөнд оролцож, төслийн зорилго, зорилтуудыг ойлгож, удирдан зохицуулах
  • Гүний уурхайн төслийн болон гүний уурхайн олборлолтын багуудын оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж төслийн цар хүрээ, төсөв, нөөцийг тодорхойлох
  • Багийн бусад удирдагчидтай хамтран Гүний уурхайн технологийн багийн төслийн зорилтуудыг удирдан хэрэгжүүлэх
  • Төслийн төлөвлөгөө, багийн ажил хуваарилалтыг нэгтгэн зохицуулж, өдөр тутмын ажлын ачааллыг зааварчлан хянаж, хэрэгцээтэй нөөцийг тодорхойлж, чанарын хяналтыг явуулж, шаардлагатай үед үйл ажиллагаа, чанар, хуваарь төлөвлөгөөний асуудлыг цаг тухайд нь дээд удирдлагад мэдэгдэн шийдвэрлүүлэх
  • Төслийн гол үе шатуудын биелэлтэд хяналт тавьж, төслийн захиалагч, эцсийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан төслийн төлөвлөгөөг шинэчилж, нөөцийг хуваарилах
  • Ажлын цар хүрээ, төсөв, эрсдэл, болон нөөцөд гарч буй өөрчлөлтүүдийг оролцогч талуудад мэдэгдэх харилцааг зохицуулах
  • Төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн ахиц болон харилцан хамаарлыг удирдаж хөтөлбөрийн зорилгуудын биелэлтийг хангах
  • Хөтөлбөрт харъяалагдах төслүүд болон багийн гишүүд нь PMO-с тодорхойлсон стандарт процесс, дүрэм журмыг биелүүлж буй эсэхэд хяналт тавьж, хөтөлбөрийн явцыг мэдээлж байх, PMO хяналт, үнэлгээнд оролцох.

Тавигдах шаардлага

  • Компьютерийн шинжлэх ухаан, Мэдээллийн систем, Бизнесийн удирдлага, Инженерчлэл болон бусад холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Төслийн удирдлагын сертификаттай байх, эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу төслийн удирдлагын чиглэлээр амжилттай суралцсан байх
  • Нарийн төвөгтэй цогц технологи хэрэгжүүлэх санаачилга бүхий хөтөлбөр, төсөл удирдаж ажилласан туршлагатай
  • Үйл ажиллагааны технологийн төслийг хийж гүйцэтгэн, хэвийн ажиллагааг хангаж, дэмжлэг үзүүлэг ажилласан туршлагатай
  • Инженерчлэлийн буюу програм хангамж хөгжүүлэлтийн төслийг хийж гүйцэтгэн хэрэгжүүлсэн туршлагатай
  • Мэдээллийн технологи, инженерчлэл, эсвэл бусад холбогдох салбарт 3-5 жил ажилласан туршлагатай байх, үүнээс 2-с дээш жилд нь технологийн төсөл удирдан хэрэгжүүлж ажилласан, эсвэл инженерийн мэргэшлийн салбарт ажилласан туршлагатай
  • Төрөл бүрийн технологиуд болон үйл ажиллагааны талбаруудыг хамарсан төсөлд ажилласан туршлагатай байх
  • Манлайлах, цаг төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах, удирдан чиглүүлэх өндөр ур чадвартайХурд шаардсан, ачаалалтай орчинд ажилласан туршлагатай
  • Эерэг хандлагатай, сорилт, бэрхшээлтэй тулж, даван туулах хүсэл зоригтой.
  • Баг хамт олон удирдах болон шинэ залуу гишүүдэд заавар зөвлөгөө өгөх ур чадвартай байх
  • Англи болон Монгол хэлний яриа болон бичгийн өндөр чадвартай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.