Төслийн зохицуулагч

Нээлтийн огноо: 2022-01-20
Хаалтын огноо: 2022-02-03 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Барилга, инженерийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Төслийн зохицуулагч ажлын байранд (жирэмсний амралттай ажилтныг түр орлон ажиллах) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь том төслийн тодорхой үе шатуудад хувь нэмрээ оруулах, одоо байгаа хөрөнгүүдийг хадгалах, оновчтой болгох, хязгаарлагдмал хүрээнд шинэ технологийг турших зэрэг арилжааны тодорхой үйл ажиллагааны хүрэнд хязгаарлагдмал үүрэг даалгаврыг гүйцэтгэх юм.

Үүрэг даалгавар

  • Системийг сайжруулах болон аудитад тэнцэх шаардлагуудыг тодорхойлох үүднээс аливаа зөрчил, засаж залруулах арга хэмжээний мэдээллийг хянах, шинжлэх
  • Гэрээний болон бизнесийн асуудлаар менежмент, төслийн баг, үйлчлүүлэгч нарт дэмжлэг үзүүлэх
  • Хууль дүрмийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх
  • Шаардлагатай бол захидал харилцаа, тайлан, баримт бичиг, танилцуулга материал бэлтгэх
  • Рио Тинтогийн баг, арга зүй, туршлага, хөтөлбөрүүдтэй танилцах, нэвтрүүлэх төлөвлөгөөний хүрээнд мэргэжлийн чиглэлээрээ төрөл бүрийн хэвшмэл ажил үүргүүдийг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага эсвэл холбогдох бусад чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах, зэрэгтэй байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Аюулгүй ажиллагаа болон холбогдох тогтоосон дүрэм журмыг тууштай дагаж мөрддөг байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.