Төслийн ахлах
Оюу Толгойн ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажилтнуудынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Инженерчлэл ба төслийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах хоёр (2) Төслийн ахлах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэ албан тушаалын гол зорилго нь ОТ капитал төслүүдийн төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт зэрэг төслийн бүх талыг хариуцан ажиллах юм. Энэхүү ажлын байр нь Улаанбаатарт ажиллах боловч төслийн хэрэгцээ шаардлагаас хамааран ОТ төслийн талбайд үе үе очих шаардлагатай.
Энэхүү ажлын байрны зорилго нь хуваарилагдсан төслүүдийг эхнээс нь дуусгах хүртэл удирдан чиглүүлэх, төслийн нөөц, хугацаа, төсөв зэргийг багтаасан төслийн менежментийн иж бүрэн төлөвлөгөө боловсруулж ажиллах юм.
Үүрэг даалгавар
Төслийн ахлах нь капитал төслүүдийг эхлүүлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хаах үүрэгтэй бөгөөд хариуцсан төслүүдийн хүрээнд гол харилцах хүн болж, бүх талд шаардлагатай чиглэлийг өгөх замаар төслийн зорилтуудыг биелүүлэх, захиалагч, харилцагчид, үндсэн гүйцэтгэгчидтэй харилцах харилцааг зохицуулах үүрэгтэй. Гол үүрэг хариуцлагад дор дурдсан зүйлс хамаарах боловч үүгээр хязгаарлагдахгүй:
- Төслийн ахлах нь хөрөнгө оруулалтын төслүүдийг эхлүүлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хаах үүрэгтэй бөгөөд төслийн зорилт, хамрах хүрээ, үүрэг хариуцлагыг тодорхойлох
- Дотоодын болон гуравдагч талын аль алинд нь нөөцийн шаардлагыг тодорхойлох, нөөцийн бэлэн байдал, хуваарилалтыг удирдан зохицуулах
- Шаардлагад үндэслэн төсвийг тодорхойлох, төсөвт нь багтаан хэрэгжүүлэх үүднээс зардлыг хянах
- Төслийн үндсэн хуваарьт хугацаа, ажлын урсгал, үйл ажиллагааны хуваарийг гаргах үүднээс төслийн нарийвчилсан төлөвлөгөө бэлтгэх,боловсруулах
- Энэхүү төлөвлөгөөний дагуу төслийн хэрэгжилтийг удирдан зохицуулах
- Төслийг хянаж, төслийн баг, харилцагч, гол оролцогч талуудад төслийн явцын талаар тогтмол тайлан гаргах
- Төслийн хамрах хүрээ, хуваарь эсхүл төсөвт орсон өөрчлөлтийг удирдан зохицуулах, тохируулах
- Болзошгүй эрсдэлийг тодорхойлох, бууруулах
- Харилцагчид болон бүх оролцогч талтай холбоо, харилцааг удирдан зохицуулж, төслийг тэдний шаардлага хангасан түвшинд хэрэгжүүлэх байдлыг хангах
- Барилгын төслийн ЭМААБО-ны удирдлагыг бүх талаас нь хянах.
Тавигдах шаардлага
- Төслийн удирдлага, инженер, барилгын инженерийн мэргэжилтэй
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, диплом авч эзэмшсэн байх
- Төслийн удирдлага, концепцоос эхлээд инженерчлэл, барилгын төслийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх
- Төслийн ахлах ажилтан эсхүл ижил төстэй албан тушаалд ажиллаж байсан туршлагаа нотлон харуулах
- Холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл тусгай практик туршлага эзэмшсэн, ажлын байран дээр ажиллаж суралцсан байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Товч намтар (Aнгли, Mонгол хэлээр)
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (Aнгли, Mонгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.