Төслийн ахлах инженер

Нээлтийн огноо: 2022-05-05
Хаалтын огноо: 2022-05-19 17:30
Хэлтэс: Гүний уурхай– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-нийн Гүний уурхайн Олборлолт, Тээвэрлэлтийн түвшиний барилгын хэлтэст хэлтэст Оюу толгойн уурхайн талбар дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төслийн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Төслийн багц (төлөвлөлт ба техник тоног төхөөрөмж) -ыг төслийн цар хүрээнд багтааж, өртөг зардлын хэмнэлттэй байдлаар, төлөвлөгөөт хугацаанд нь хэрэгжүүлэхийг хариуцна. Багц гэрээнүүд зорилгодоо нийцсэн, нийлүүлэгч байгууллага төслийн шаардлагуудын дагуу ажил үүргээ гүйцэтгэх боломжийг олгохуйц бүх шаардлагатай мэдээллийг агуулсан байхад анхаарна.Гэрээ болон гэрээний баримт бичгийг шаардлага, норм стандарт, төсөв, гарах бүтээгдэхүүн, график төлөвлөгөө нь ойлгомжтой, хэрэгжүүлж болохуйц байхаар удирдан зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах.

Үүрэг даалгавар

  • Багц төслийг шаардлагын дагуу гүйцэтгүүлэхийн тулд зохих хяналт шалгалтыг тавих, тодорхойлон зааж өгөх (хамрах хүрээ хэтрэхгүй байх, хуваарийн дагуу хэрэгжүүлэх, өртөг зардлын хувьд үр ашигтай байх үүднээс) байдлаар зохицуулах, хэрэгжүүлэлтийг хангуулах.
  • Тухайн багцын инженер техникийн шаардлагуудыг уялдуулж, шаардлагатай тохиолдолд худалдан авалтад дэмжлэг үзүүлнэ. Тоног төхөөрөмжийн багцад бусад зохих саналуудыг тусгуулах. Төслийн тодорхой сувгуудаар дамжуулан бусад дата мэдээний шаардлагуудыг уялдуулах.
  • Ханган нийлүүлэгчийн тоо баримтыг хянасан саналуудыг нэгтгэж, төлөв байдлыг код өгөх, эцсийн хяналт хийж гарын үсэг зурах, дата буцаах процессыг эхлүүлэх.
  • Угсралтын ахиц явц, ROS (Уурхайн талбар дээр шаардагдах) огноог хянах, зөрүүтэй байдлыг төслийн багт мэдээлэх. Чанарын хянагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагааг шуурхай явуулах.
  • Худалдан авах захиалга (PO)-ыг цаг тухайд нь шинэчилж байхын тулд нийлүүлэлтийн зардлын нэмэгдэлт, кредитүүдийг тусгасан гэрээний баримт бичгийн шинэчилсэн хувилбаруудыг Худалдан авалтын багт гаргаж өгөх. Нийлүүлэгчдийн зүгээс болон хэлтсүүдийн зүгээс зардал нэмэгдүүлэх гэрээний өөрчлөлтийг батлахын өмнөх шалгалтыг хийж, шаардлагатай эсэхийг нягтлах.
  • Зардлын төсөөллийг шинэчлэх. Багц хариуцсан инженер нь өөрийн удирдаж буй хэсэг дэх Зардал, зардлын төсөөллийг мэддэг байх ёстой.
  • Худалдан авалтын багт Нэхэмжлэх баталгаажуулахад туслалцаа үзүүлэх.
  • Багцуудын явцыг хянах. Явц удаашралтай буюу гацсан төслийг Төслийн багт тодорхойлж өгөх.
  • Дараах болон бусад аливаа шалтгааны улмаас багцын бүтээгдэхүүнийг гаргахад шаардагдсан нэмэлт цагийн бүртгэлийг хийх:
  • Дотоод алдаа
  • Дахин гүйцэтгэл
  • Нэмэлт ажил (захиалагчийн хүсэлтээр гүйцэтгэсэн болон нийлүүлэгчийн үүсгэсэн нэмэлт ажил)
  • Зохих төлбөр саатуулалтууд нь нийлүүлэгчид өөрсдийн мэдээллийн жагсаалт, график төлөвлөгөөнүүд, сүүлийн мэдээллүүд (тоо баримтын гарын авлага гэх мэт) гэх мэт төсөл гаргагчид/төлөвлөгчдөд нэн чухал шаардлагатай нийлүүлэгчийн мэдээллийг ирүүлэх, мөн техникийн нөхцөлд бүрэн нийцүүлүүлэхэд Худалдан авалтын багт туслалцаа үзүүлэх (Арилжааны нөхцлүүд худалдан авалтын удирдамж болно).
  • Худалдан авалт ба Төслийн багуудтай уялдаатай ажиллаж, тоног төхөөрөмж ба дата мэдээ нийлүүлэлтийн явцыг төслийн график төлөвлөгөөтэй харьцуулан хянах.
  • Дараах ба бусад тендерийн баримт бичгийг боловсруулахад дэмжлэг болох зураг төслийн төсөв гаргах:

Тавигдах шаардлагууд

  • Инженер технологийн буюу холбогдох чиглэлээр мэргэжилтэй бол давуу талтай.
  • Холбогдох туршлагыг ялангуяа техник мэргэжлийн сургалтаар, эсвэл түүнтэй дүйцэхүйц бодит ажлын туршлага, эсхүл дагалдан сургалтаар олж авсан байх.
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлага ба дагалдан сургалтад хамрагдсан туршлагатай.
  • SAP гэх мэт Компьютержсэн Засвар Үйлчилгээний Удирдлагын Систем (CMMS) дээр ажилласан туршлагатай бол давуутай.
  • Англи, монгол хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр ур чадвартай.
  • Манлайлал, менежментийн өндөр ур чадвартай, Багийн ажлыг сайн төлөвлөгч, хувийн зохион байгуулалт сайтай байх.
  • Харилцааны чадвар, ярих, танилцуулга хийх ур чадвар сайтай байх.
  • Тайлан бэлтгэх өндөр чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.