Төслийн ахлагч

Нээлтийн огноо: 2022-05-16 00:00
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг ( 1) Төслийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь бизнест тогтвортой үр өгөөж бий болгох үйл ажиллагааны сайжруулалтуудыг хэрэгжүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Уурхайн үйл ажиллагааны багуудад үйл ажиллагааны сайжруулалтын төлөвлөгөө гаргах, түүнийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
  • Төлөвлөгөө биелүүлэх явцад бусад хэлтэстэй хамтарч ажиллах, зохион байгуулах
  • Стандарт процесс, систем болон хэрэгслүүдийн ашиглалт ба хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх
  • Рио Тинтогийн болон Оюу Толгой хамааралтай багуудтай хамтарч, холбогдож, үйл ажиллагааны сайжруулалтад зааварчилгаа өгч, дэмжлэг үзүүлэх
  • Үйл ажиллагааг сайжруулах боломж бололцоог тодорхойлохын тулд нөөцийг ашиглалтыг хянах, тайлагнах
  • Үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг тооцоолох ба тайлагнах стандартыг хангуулах, үр дүнг төлөвлөгөө болон хөгжүүлэлттэй нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх
  • Үйлвэрлэлийн төлөвлөгөөний мөчлөгөөс гадуурх төслүүдийг удирдах буюу зохицуулах
  • Төсөлд оролцогч талуудад техникийн дэмжлэг үзүүлэх, зааварчилгаа өгөх
  • Уурхайн үйл ажиллагааны багуудад аюулгүй ажиллагаа, бүтээмж болон дэд бүтэц чиглэсэн төслүүдээ хэрэгжүүлэхэд нь тохирох зөвлөгөө ба дэмжлэг үзүүлэх
  • Үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах санаачлагуудад дэмжлэг үзүүлэх. Үүнд, боломжуудыг тодорхойлох, учир шалтгааны дүн шинжилгээ болон шийдлүүдийг үнэлэх хурлуудыг удирдах, хөтлөх
  • Аюулгүй ажиллагааны стандартууд болон журмуудын хэрэгжилтийг хангуулах

Тавигдах шаардлага

  • Холбогдох мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Төслийн удирдлага болон холбогдох чиглэлээр сайн мэдлэг, туршлагатай
  • Оролцогч талуудтай хамтран ажиллах, удирдан манлайлах, цагийн зөв хуваарилалт, зохион байгуулах зэрэг ур чадваруудыг бүрэн эзэмшсэн туршлагатай байх
  • Олон талуудтай хамтран ажиллах болон бусдад нөлөөлөх чадвартай
  • MS оффисийн хэрэглээний программууд дээр сайн ажилладаг байх
  • Байгууллагын бодлого, журмыг уншиж, ойлгож, дэмжин ажиллах чадвартай байх
  • Хурд шаардсан, ачаалалтай орчинд ажилласан туршлагатай
  • Эерэг хандлагатай, сорилт, бэрхшээлтэй тулж, даван туулах хүсэл зоригтой
  • Англи болон Монгол хэлний яриа болон бичгийн өндөр чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.