Ажил мэргэжил

Төслийн ахлагч /4/

Нээлтийн огноо: 2021-02-10
Хаалтын огноо: 2021-02-24 17:30
Хэлтэс: Гүний уурхай
1 2 3

“Оюу толгой”-н нийт ажиллах хүчний 94-өөс илүү хувийг Монгол ажилтнууд бүрдүүлдэг бөгөөд ажиллагсдын ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх нь компанийн стратегийн гол чиглэл юм. Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгох зорилтын хүрээнд бид хамгийн чадварлаг боловсон хүчнийг компанидаа татахыг зорьдог болно.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн-Технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатар хотод ажлын 5, амралтын 2 өдрийн хуваарьтай ажиллах дөрөв (4) Төслийн ахлагч ажлын байранд шалгаруулж авна.

Гүний уурхайн Технологийн хэлтсийн хэрэгжүүлэх төслүүдийн үйл ажиллагаа болон гүйцэтгэлийг хариуцан, тогтсон стандарт, процессыг мөрдлөг болгон төслүүдийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар ханган ажиллана. Албан тушаалын хүрээнд хөтөлбөрийн удирдагчийг дэмжин ажиллах бөгөөд бусад багууд болон харилцагчийн хамтын ажиллагааг удирдах, түүнчлэн төслийн төсөв, хүний нөөцийн удирдлага, төлөвлөгөө болон цар хүрээг тодорхойлоход ахлан оролцоно.

Ажлын тодорхойлолт

  • Гүний уурхайн Технологийн хэлтсийн цар хүрээнд хамаарах аливаа ажил, үйлчилгээний зорилго, зорилт болон технологийн стратегийн талаар бүрэн ойлголттой байх, удирдан зохицуулах.
  • Гүний уурхайн Технологийн хэлтэс болон Гүний уурхайн бусад хэлтсийн төслийн удирдлагад “Agile” болон “DevOps” арга барилыг ашиглах ажлыг удирдлагаар хангаж ажиллах.
  • Гүний уурхайн Технологийн хэлтсийн стратеги, төлөвлөгөө боловсруулах ажилд оролцох, төслүүдийн зорилго, зорилтын талаар бүрэн мэдлэг, ойлголттой байх, удирдлагаар хангаж ажиллах.
  • Гүний уурхайн төслийн оролцогч талуудтай хамтран төслийн цар хүрээ, төсөв болон хүний нөөцийн удирдлагыг тодорхойлох.
  • Хэлтсийн бусад удирдлагуудтай хамтран Гүний уурхайн Технологийн төслүүдийн зорилтыг хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах.
  • Төслийн төлөвлөгөө болон төслийн багийн ажил хуваарилалтад өдөр тутамд хяналт тавих, чиглүүлэх, аливаа хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, гүйцэтгэлийг дүгнэх; ажил үүрэг, чанар болон цаг хугацаатай холбоотой аливаа асуудлыг зохих ёсоор дээд удирдлагад мэдэгдэх.
  • Төслийн хэрэгжих хугацаа, төлөвлөгөө ба/эсвэл нөөц төслийн захиалагчийн хүлээлтэд нийцэж буй эсэхэд хяналт тавих.
  • Төслийн цар хүрээ, төсөв, эрсдэл болон хүний нөөцийн удирдлагад нөлөөлөхүйц харилцаа холбоог зохицуулах.
  • Төслийн үе шатууд зорилго, цар хүрээний дагуу хэрэгжиж буй эсэхэд хяналт тавих, удирдлагаар хангах.
  • Төслүүд төслийн менежментийн оффис (ТМО)-ын тодорхойлсон стандарт, процесс шаардлагын дагуу хэрэгжиж буй эсэхэд хяналт тавих, төслийн явцын болон үр дүнг танилцуулах, ТМО тайлан мэдээг бэлтгэхэд оролцох.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Компьютерийн шинжлэх ухаан, Мэдээллийн технологи, Инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Төслийн удирдлагын холбогдох гэрчилгээ эсвэл албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн төслийн удирдлагын хөтөлбөр, сургалтад хамрагдаж, төгссөн байх
  • Технологи үйл ажиллагаанд нэвтрүүлж, засвар сайжруулалт, техникийн үйлчилгээ ханган ажилласан туршлагатай байх
  • Уул уурхай болон барилгын салбарын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай байх
  • Инженерчлэл болон програм хангамж хөгжүүлэх төсөл хэрэгжүүлсэн туршлагатай байх
  • Мэдээллийн технологи, Инженерчлэл эсвэл холбогдох салбарт 5-7 жил ажилласан туршлагатай, үүнээс 4-өөс доошгүй жил технологийн төсөл удирдсан туршлагатай байх
  • Олон янзын технологи болон ажил үүргийн хуваарилалттай төсөл дээр ажилласан туршлагатай байх
  • Инженерчлэл болон техникийн өндөр ур чадвартай, цагийн зохион байгуулалт, зохион байгуулах, удирдан чиглүүлэх чадвартай байх
  • Нарийн төвөгтэй, хурдтай өөрчлөгдөх орчинд ажилласан туршлагатай байх
  • Эерэг хандлагатай, аливаа сорилтыг даван туулах эрмэлзэлтэй байх
  • Монгол болон англи хэлний харилцааны, бичгийн өндөр ур чадвартай байх
  • Excel, Word, PowerPoint, Visio, SharePoint зэрэг Microsoft хэрэглээний програм дээр ажиллах өндөр ур чадвартай байх
  • Oracle Primavera P6 болон Tableau програм ашиглах чадвартай байх
  • DevOps, Agile болон бусад Lean аргачлалын талаар мэдлэгтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Доорх материалыг хавсаргана уу:

  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Ажилд орохыг хүссэн захиа (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.