Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албаны ажилтан

Нээлтийн огноо: 2022-05-31
Хаалтын огноо: 2022-06-14 17:30
Хэлтэс: Компанийн хэрэг эрхлэх газар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Компанийн хэрэг эрхлэх газарт Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албаны ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын албаны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • ТУЗ-ийн хурлын материалыг Англи, Монгол хэл дээр бэлтгэж, зохих системд байршуулах
  • ТУЗ-ийн баримт бичгийн бүртгэлийг хөтлөх, архивлах
  • ТУЗ-ийн ажлын албанд ирүүлсэн аливаа аудитын хүсэлт болон оролцогч талууд/хэлтэс нэгжүүдээс ирүүлж буй ТУЗ-тэй холбоотой хүсэлтийг хүлээн авч, дэмжин ажиллах
  • ТУЗ-ийн хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг бэлтгэх/орчуулах мөн шаардлагатай тохиолдолд хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний төслийг бэлтгэх
  • Компанийн нарийн бичгийн дарга, ТУЗ-ийн Дарга болон ТУЗ-ийн гишүүдэд дараах дэмжлэгийг үзүүлэх ба эдгээрээр хязгаарлагдахгүй:
  • ТУЗ-ийн Даргын өдрийн тутмын төлөвлөгөө, захидал харилцаа болон компанийн картын зардал зэргийг хариуцах
  • ТУЗ, Хороо, дэд хорооны хурлуудыг зохион байгуулах
  • ТУЗ-ийн гол гэрээт ажилтан, гүйцэтгэгч нар, оролцогч талуудтай харилцаж ажиллах
  • ТУЗ-ийн болон оролцогч талуудын ямарваа айлчлал/аяллыг зохион байгуулах
  • Компанийн нарийн бичгийн дарга, ТУЗ-ийн Дарга болон ТУЗ-ийн гишүүдэд захиргааны болон нарийн бичгийн дэмжлэг үзүүлэх
  • Компанийн нарийн бичгийн даргаас ирүүлсэн шаардлагатай бусад хүсэлтийг гүйцэтгэх
  • Шаардлагатай тохиолдолд ТУЗ-ийн хурлуудтай холбоотой орчуулга хийх, хурлын бичлэг сийрүүлэн буулгах

Тавигдах шаардлага

  • Компанийн засаглал эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх өндөр чадвартай
  • Өргөн цар хүрээний утга агуулгатай, уялдаа холбоотой мэдээ, мэдээллийг Англи хэл дээр ойлгож, харилцан ярилцаж, цаасан дээр хөрвүүлэн бичих чадвартай байх.
  • Задлан шинжлэх, логиктой бодож сэтгэх чадвартай байх
  • Санаачилгатай, уян хатан ажиллах, бие даан ажлаа төлөвлөж, хэрэгжүүлэх чадвартай байх
  • Microsoft Office-ийн хэрэглээний програмууд дээр ажиллах өндөр чадвартай байх
  • Англи болон Монгол хэл дээр аман болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.