Төлөвлөлт ба системийн ахлах мэргэжилтэн
Оюу Толгойн ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажилтнуудынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
Оюу Толгой ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Улаанбаатар оффис дээр 5 хоног ажиллаж 2 хоног амрах, Оюу Толгой уурхайн талбар дээр 7 хоног ажиллаад 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төлөвлөлт ба системийн ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.
Үүрэг даалгавар
- Гүйцэтгэх ажлуудыг төлөвлөх, зохион байгуулах, удирдах
- Ажилтай холбоотой сургалтууд, аюулгүй ажиллагааны нийцэл, хэлтсийн хуваарь болон бүтээмжэнд хариуцлага хүлээх
- Ажилчдын хэрэгцээ, сонголт / үнэлгээний шалгуур, хөгжлийн хэрэгцээг тодорхойлох
- Ажил үүргийн гүйцэтгэлд бусад чиг үүргийн үйл ажиллагааныхтай нягт хамтран ажиллах
- Хувийн аюулгүй байдлын төлөвлөлт, тэгш бус үзэл баримтлалгүйгээр эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны стандартыг хамгийн дээд зэргийн гүйцэтгэлтэйгээр мөрдөх, хамт ажиллагсад, багын гүшүүд, бизнесийн хамтрагчиддаа үлгэрлэн манлайлах, ЭМААБО-ны холбоотой бодлого, зорилтуудын дагуу үйл ажиллагаа явуулах
- Багийнхандаа болон бизнест ЭМААБО-ны үүрэг даалгавар, ерөнхий удирдлагын хувийн идэвхээ харуулах
- ЭМААБО-ны холбогдох санаа санаачлагыг шаардлагатай газар хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
- Зогсолтын ажилд дундын тоног төхөөрөмж болон ажиллах хүчийг зохицуулах
- Долоо хоног болон сар тутмын тайланг гаргах
- Үйл ажиллагааны хэсгүүдэд 5S системийг хэрэгжүүлэх
- Шаардлагатай тохиолдолд Тайлангийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, үр дүнг хэлтэсүүдэд тайлагнах
- Мастер өгөгдөлийн системд аудит хийх болон хянах, Системийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Үйл ажиллагааны хэлтэсүүдэд Мастер өгөгдлийн тохиргооны үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх
- Тоног төхөөрөмжийн суурилуулах болон өөрчлөх Мастер өгөгдлийн төслүүдийг гүйцэтгэх
- Ямар нэгэн байршил бүрт хамгийн үр ашигтай & хэрэглэгчийн ээлтэй ажлын менежментийн үйл ажиллагааг бий болгохын тулд семинар, зөвлөгөөнийг зохион байгуулах
- Oюу Толгойн уурхайн талбарт Pио Tинтогийн хэрэглэгчидэд дэмжлэг үзүүлэх
Тавигдах шаардлага
- Инженерийн эсвэл ижил төстэй салбарт бакалаврын зэрэгтэй, Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
- 3 доошгүй жил ажилласан тус чиглэлээр ажилласан туршлагатай байх, эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай.
- Удирдлагын, цагийн зохион байгуулалтын, зохион байгуулах, удирдан чиглүүлж дэмжлэг үзүүлэх өндөр ур чадвартай.
- Хурд шаардсан, ачаалалтай орчинд ажилласан туршлагатай.
- Эерэг хандлагатай, сорилт, бэрхшээлтэй тулж, даван туулах хүсэл зоригтой.
- Монгол болон Англи хэлний харилцааны чадвар сайн.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Товч намтар (Aнгли, Mонгол хэлээр)
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (Aнгли, Mонгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.