Төлөвлөгч

Нээлтийн огноо: 2022-04-19
Хаалтын огноо: 2022-05-02 17:30
Хэлтэс: Гүний уурхай– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Улаанбаатарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төлөвлөгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Төслийн ерөнхий хуваарь гаргах, төслийн хяналтын төлөвлөгөөний дагуу бүх нэгдсэн төслийн хуваарийг нэгтгэх үүрэгтэй.
  • Төслийн бүх хуваариуд, үүний дотор Уурхайн төлөвлөгөө, Худалдан авалтын төлөвлөгөө, гүйцэтгэгчийн төлөвлөгөө зэргүүдийг төслийн ерөнхий хуваарьтай байнга нэгтгэж, уялдуулах үүрэгтэй.
  • Төслийн барилгын багтай хамтран төлөвлөлт/хуваарь хоорондоо уялдаж байгаа эсэхийг нягтлах, улмаар "Төсөлд хамгийн сайн" шаардлагад нийцүүлэн хуваарийн зөрүүг арилгах.
  • Уурхайн зохицуулалтын багтай хамтран хэлтсийн төлөвлөлт/ажлын хуваарь болон босоо амны төлөвлөлт/хуваарь хоорондоо уялдаж байгаа эсэхийг нягтлах
  • Аливаа процесс, мэдээлэл нь бүхэлдээ төсөл, хэлтэс, ажлын талбарт ашиглаж болохуйц, хэмжээг тодорхой байлгах.
  • Тайлан гаргах эрх бүхий ажилтнуудтай хамтран гүйцэтгэлийг дүгнэх, тулгамдсан асуудлыг цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгах замаар төлөвлөгөөнд гарсан зөрүүг арилгах, бууруулах арга хэмжээ авна.
  • Шаардлагатай тохиолдолд төлөвлөгөө, ажлын цар хүрээний өөрчлөлтийг ахлах ажилтанд мэдэгдэх.
  • Төслийн хяналтын төлөвлөгөөний өнөөгийн болон хэтийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлэх
  • Оюу толгойн гүний уурхайн төслийн алба хэлтсүүдийн төлөвлөлт болон үйл ажиллагаа хариуцсан ажиллагсадтай үр дүнтэй ажлын харилцаа тогтоох, төслийн бүх түвшинд бусадтай харилцах чадвар
  • Нэгдсэн Төлөвлөлтийн Процессын ажлын хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэх.
  • Төлөвлөлтийн стандартчилсан процесс болон төслийн хяналтын зарчмуудыг үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тасралтгүй сайжруулалтын соёлыг дэмжих

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр суралцсан байвал сайн
  • 3-с дээш жилийн ажлын туршлагатай мөн тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Засвар үйлчилгээний удирдлагын систем (CMMS), тухайлбал SAP систем зэрэгт туршлагатай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний аман болон бичгийн чадвартай байх
  • Компьютерийн өндөр түвшний мэдлэгтэй байх, үүнд Microsoft Excel, Office багц ашиглах чадвартай байх
  • Хурдан өөрчлөгдөх орчинд ажиллах туршлагатай мөн эерэг хандлага, бэрхшээлийг даван туулахад бэлэн байх
  • Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай логик сэтгэлгээтэй

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.