Төлөвлөгч

Нээлтийн огноо: 2022-03-30
Хаалтын огноо: 2022-04-13 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулалтын засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг ( 1) Төлөвлөгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Мэдэгдэж буй бүх засвар ажлын шаардлагыг хангахын тулд ажлын захиалга, хүсэлтүүдийг тодорхойлж, батлах.
  • Засварын ажлуудын гүйцэтгэл аюулгүй, үр ашигтай, түүнчлэн үр бүтээлтэйгээр явагдах нөхцөлийг хангахуйц төлөвлөлтийг хийж гүйцэтгэх.
  • Бүтээмж, зардлыг оновчтой байлгахаар засварын ажлуудыг төлөвлөх.
  • Хэрэгжиж буй Computerised Maintenance Management System-н болон сэлбэг хэрэгслийн удирдлагыг саaжруулах зорилгоор ажил гүйцэтгэсний дараах үүрэг даалгаварууд болон засварын удирдлагын арга хэмжээнүүдийг хариуцан ажиллах.
  • Хариуцсан хэсгийн ажил бизнесийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам болон ЭМААБО –ын стандартын дагуу явагдаж байгааг хянаж, аюулгүй ажиллагааны соёлд төлөвшихөд туслах.
  • Үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмыг хэрэгжүүлж, дадал болгосон эсэхийг хянах
  • Рио Тинтогийн Бизнесийн Системийг хэрэгжүүлсэний дагуу үйлдвэрийн бүртгэл, ажил үүргийн жагсаалт, болон материалын тооцооны хуудсыг үүсгэн хэрэгжүүлэх.
  • Бүх засварын ажилд ажлын журам тогтоож, тэдгээрийг ажил үүргийн жагсаалт хэлбэрээр хадгалах.
  • Хариуцсан хэсгийн засварын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай сэлбэг хэрэгсэл, материалыг захиалж, сэлбэг хэрэгслүүд тохирсон, ажлын талбарт хүргэгдсэн эсэхийг нягтлах.
  • Хүн хүчний шаардлагатай уялдуулан засварын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах хугацааг нарийн тодорхойлох.
  • Засварын стратерги/тактикуудыг засварын төлөвлөгөө хэлбэрээр оновчилж, хэрэгжүүлэх.
  • Ажлын талбар дээр байнгын аудит хийж, ажлын гүйцэтгэл болон төлөвлөлтийн чанарын талаар ажилтнууд болон ахлах ажилтнуудтай харилцан ярилцах.
  • САП сисметд ажлын хүсэлийг үүсгэх болон ажлын хүсэлтийг ажлын захиалга болгох.
  • Бизнесийн хүрээнд тэгт суурилсан төсвийн аргачлалыг үүсгэх, хэрэгжүүлэх болон сайжруулах.
  • Тоног төхөөрөмжийн нариивчилсан түүхийг үүсгэхийн тулд САП системд код оруулж ашиглах.
  • Үйл ажиллагаанд болон үндсэн хөрөнгөнд чиглэсэн төслүүдэд оролцох.
  • Гэрээт байгууллагууд бизнесийн бүх дүрэм журам, арга барилыг даган мөрдөж байгаа эсэхийг үр дүнтэйгээр зохицуулах.

Тавигдах шаардлага

  • Механик инженер эсвэл Авто инженерийн чиглэлээр баклаврийн зэрэгтэй ба түүнтэй адилтгах боловсролын зэрэг, дипломыг эзэмшсэн байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний аюулгүй ажиллагааны шаардлага, журмын талаар ойлголттой байх
  • Бараа материалын удирдлагын сисмемийн талаар тодорхой ойлголттой байх
  • RTBS/SAP систем дээр ажиллаж байсан туршлагатай байх болон компьютерийн бусад программ дээр ажилладаг байх
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.