Худалдан авалт

Төв Дулааны Станцын зуухны их засварын төлөвлөгөөг хянан шалгаж, дулаан техникийн туршилтыг хийж дүгнэлт гаргах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Төв Дулааны Станцын зуухныих засварын төлөвлөгөөг хянан шалгаж ,дулаан техникийн туршилтыг хийждүгнэлт гаргах” үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхолоо ирүүлэхийг урьж байна

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Дараахтусгай зөвшөөрөл болон эрх бүхий гишүүнтэй доорх ажлын цар хүрээг гүйцэтгэнэ.

1. Эрчим хүчний чиглэлийн туршилт тохируулга хийх тусгай зөвшөөрөл

2. Эрчим хүчний чиглэлийн аудит, хяналт шалгалт хийх. Эрх бүхий хүн байх

3. Эрчим хүчний чиглэлийн угсралтын ажлын төсөв гаргах. Эрх бүхий хүн байх

Ажлын цар хүрээний тухай:

  • Оюу Толгой Төв Дулааны Станцын DHFX29-2.0/130/70-M маркын 29МВт болон SHFX7-2.0/130/70-M маркын 7МВт зуухны их засварын ажлын эзлэхүүнийг хянан шалгаж дүгнэлт гаргах.
  • Мөн тэрхүү ажлын эзлэхүүний хүрээнд гарах төсөв зардлын тооцоог хийх.
  • Зуухны их засварын өмнө болон дараа зуухны дулаан техникийн туршилтыг хийж гүйцэтгэн зуухны дулааны хүчин чадал, ажлын биеийн параметр, дулааны алдагдлууд, ашигт үйлийн коэффициент (АҮК), үүсэх бохирдуулагч бодисуудын хэмжээг тодорхойлж, тухайн зуухнуудын төслийн үзүүлэлт, монгол улсын болон олон улсын стандарттай харьцуулан их засварын дараах дүгнэлт гаргаж, цаашид ашиглалтын үед мөрдөж ажиллах горимын карт боловсруулж, ашиглаж буй нүүрс, шохойн чулууны шинжилгээнд үндэслэн хольцын харьцааг тодорхойлж зөвлөмж гаргах.
  • Цаашид Оюу толгой Төв Дулааны Станцын DHFX29-2.0/130/70-M маркын 29МВт болон SHFX7-2.0/130/70-M маркын 7МВт зуухнуудын их засварт оруулах хугацааг оновчлох.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
  • Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан ажлын туршлага
  • Тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Ажиллах хүчний мэдээлэл
  • Харилцагчийн тодорхойлолт (2-оос доошгүй)

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 11-р сарын 23-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР