Түлш хариуцсан ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Түлш хариуцсан ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь түлш хариуцсан ахлах ажилтан голчлон түлш хүлээн авах, түгээх, түгээлтийг баримтжуулах, тээвэрлэх, лабароторийг ажиллуулах, дээж авах, түлшний түвшин хэмжих, суурин/хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг цэнэглэхийн тулд түлшний тэргийг жолоодох ажлыг зохицуулан ажиллана.

Үүрэг даалгавар

  • Лабораторийн үйл ажиллагааг хариуцан аюул осолгүй ажиллах
  • Дотогш болон гадагш замчлах
  • Сайтын дотор болон гадагш түгээлт хариуцах
  • Түлшний хэмжээг тохирох түвшинд барих
  • Ноцтой эрсдлийн хяналтуудыг өндөр түвшинд хэрэгжүүлж буй эсэхийг баталгаажуулах. Бүх осол зөрчлийг нэн даруй мэдээлнэ
  • Ажлын хэсэг/байр болон тоног төхөөрөмжийг 5S-н шаардлага болон ажлын байрны эмх цэгцийн стандартын дагуу байлгах.
  • Сайтад тусгайлан зориулсан сайжруулах арга барилыг хэрэгжүүлэх замаар тогтмол хөгжүүлж, сайжруулах
  • Агуулахын Ахлах мэргэжилтний шаардсан бүхий л ажил үүргийг хийж гүйцэтгэх
  • Харилцагчидтайгаа эерэг ажлын харилцаа холбоо тогтоож хөгжүүлэх
  • Багийн чадавхийг хөгжүүлэхий тулд шаардлагатай сургалт, хичээлүүдийг санал болгох болон дэмжих
  • Түгээлтийн ажлыг сайжруулах боломжуудыг эрэлхийлэх
  • Дүрэм журам, арга барил болон бүтээмж/үр дүнг сайжруулахын тулд хэрэглэгч болон нийүүлэгч нартай хамтран ажиллах
  • Манлайллын ур чадвараа хөгжүүлэхийн тулд Удирдах ажилтны амжилтын хөтөчийн дагуу идэвхтэй ажиллах.
  • Ахлах мэрэгжилтнээс ирсэн заавар, чиглэлийн дагуу, бие дааж болон багаар ажиллах чадвартай байх.
  • Ажлын байрны аюултай нөхцөл байдлыг тодорхойлж, нэн даруй удирдлагадаа мэдэгдэнэ.
  • Хэрэглэгчдийн хүсэлт бүрт цаг тухайд нь хариу үзүүлэх.
  • Шууд болон шууд бус удирдлаганд байдаг багийн ажилчдаа идэвхтэй, үр ашигтай байдлаар удирдан манлайлах

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд боловсролын диплом эсвэл сертификат болон Санхүү болон Гидрокарбон (тос), Химийн мэргэжлийн диплом, сертификаттай байх
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Удирдах албан тушаалын ажил хийж байсан туршлагатай байх
  • Манлайлах ур чадвартай байх
  • Тос, түлш түгээх салбарт удирдах, төслийн, үйлчилгээний болон дэмжин ажиллах чиглэлээр хамгийн багадаа 5 жил ажилласан туршлагатай байх
  • Түлш болон нүүрс устөрөгчийн (Тос, Хими) чиглэлээр уурхайд ажиллаж байсан туршлагатай байх
  • Хөнгөн тэрэг болон дунд оврын тэрэг жолоодож байсан туршлагатай байх
  • Аман болон бичгийн харилцааны сайн ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.