Түлш хариуцсан ажилтан

Нээлтийн огноо: 2022-01-11
Хаалтын огноо: 2022-01-17 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

Оюу толгой” ХХК-н ажиллах хүчний 95-aaс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежмент Засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Түлш хариуцсан ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Түлш Хариуцсан ажилтан нь Түлшний Агуулах#1, Түлшний Агуулах#2 болон Баяжуулахын Химийн бодисынзарлага болон орлогыг хариуцан ажиллана. Өдөр тутмын орлогоос гадна тухайн тоног төхөөрөмж бүрт хийж буй болон өдөр тутам хүлээн авч байгаа түлшийг мөн дээр нь Агуулахаас баяжуулах руу хүргэж буй химийн бодисыг цаг тухайд нь аливаа тоо ёсоор нь, аюул осолгүй, үнэн зөв ба бүрэн гүйцэт хүлээлгэх өгөх зэрэг үндсэн үүрэгтэй. Энэхүү ажил нь өндөр хариуцлага шаардсан бөгөөд ачааны машинаар түлш болон химийн бодисыг зарим тохиолдолд нэлээд бартаат хэсгээр явах болон бусад тоног төхөөрөмжтэй давхцан уурхайн зам хөдөлгөөн ихтэй хэсэгт ажилладаг. Энэхүү ажлын байр байхгүй бол түлш болон химийн бодисын дутагдлаас үүдэн тоног төхөөрөмж зогсон үйлдвэрийн үйл ажиллагааны бэлэн байдал алдагдана.

Үүрэг даалгавар

  • Энэхүү ажлын байрны үндсэн үүрэг нь доорх үйл ажиллагааг хариуцан ажиллана:

Түлш хүлээ авах болон хэмжих

  • Түлш болон химийн бодисын уурхай доторх жолоодлого болон орох ба гарах үед нь гуперлэх
  • Түлш болон химийн бодисын уурхайгаас гадна болон доторх автомашинаар хүргэлт болон автомашинаар түгээлт хийх
  • Пүүний үйл ажиллагаахангаж ажиллах
  • Түлш/химийн бодисын аюулгүй байдал хангаж ажиллах
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллах
  • Бусад өгөгдсөн даалгаврыг биелүүлэх
  • Багийнхаа процесс, үйл ажиллагааг Бидний ажлын арга барил болон бизнес, группын үнэт зүйлстэй зохицсон, тэдгээрийг идэвхитэй дэмжсэн байдлаар гаргах
  • Аюулгүй ажиллагааны хамгийн өндөр стандартыг барьж ажиллах. Асгаралт болон эрсдлийн үнэлгээ хийх
  • Оюу Толгойн бүх л аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг дагаж мөрдөх
  • Аливаа ocол гарах үед нэн даруй мэдэгдэх
  • Түлшний аюулгүй байдлын арга хэмжээг даган мөрдөх

Тавигдах шаардлага

  • Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг газрын тосны болон нягтлан бодох бүртгэлийн сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 3- аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Монголын B, C, D, M Ангиллын жолооны үнэмлэх,
    Сэрээт ачигч болон өргөх төхөөрөмжийн үнэмлэх
  • Түлш тээвэрлэх тусгай үнэмлэх
  • Ажлыг зохион байгуулах, төлөвлөх өндөр чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.