Ажил мэргэжил

Түлшний лабораторийн химич (2)

Нээлтийн огноо: 2021-01-14
Хаалтын огноо: 2021-01-25 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК -ийн Дэд бүтэц, үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Түлшний лабораторийн химич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь дизель түлш болон бензинд шинжилгээ хийж, түлшний агуулах дээр байрлах лабораторийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгой ХХК-ий ЭМААБО-ы удирдлагын тогтолцоо, Эрүүл мэнд аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагатай бүх хууль эрх зүйн дүрэм журмуудад нийцүүлэн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг дээд түвшинд байлгах;
  • Хүн бүр өөрийн болон бусдынаюулгүй ажиллагаанд анхаарч ажилладаг соёлыг бий болгож, аливаа шийдвэрийг гаргахдаа дээрх зорилтыг үргэлж анхаарч үзэх;
  • Ажил эхлэхийн өмнөх хурлуудад идэвхтэй оролцож,ослын судалгаа болон түүнээс авсан сургамжаас суралцаж шаардлагатай засаж залруулах арга хэмжээнүүдийг авдаг байх
  • Түлшний дээжийг нөөцийн сав, түгээлтийн машин, түлш түгээх түгээлтийн цэгүүдээс тогтмол авч, чанарын шаардлага нь үзүүлэлтүүдийг хангаж байгаа эсэхийг шалгах
  • Түлшний лабораторийн тоног төхөөрөмж ашиглан түлшний шинжилгээг Монгол (MNS) болон Олон улсад мөрдөгддөг (ASTM) түлшний шинжилгээний аргачлалын дагуу хийж гүйцэтгэх
  • Түлш ханган нийлүүлэгчээс ирж буй машин тус бүрийн түлшнийхувийн жинг тодорхойлж, чанарт шинжилгээ хийж, ОТ түлшний техникийн үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг шалгаж баталгаажуулах
  • Хуваарийн дагуу тодорхойлогдсон цэгүүдээс тогтмол түлшний дээжийг авч Улаанбаатар дахь хөндлөнгийн лабораторид явуулах
  • Үүрэг даалгавруудыг ач холбогдлоор нь эрэмбэлж ажил гүйцэтгэхдээ зохих хэмжээнд анхаарал хандуулж ажиллах
  • Түлш ханган нийлүүлэгчээс ирж буй машин тус бүрийн түлшний чанарын бичгийг шалгаж, эх хувь болон электрон хэлбэрээр хадгалах
  • Шинжилгээ хийгдсэн түлшний шинжилгээний тайланг гүйцэтгэж хэрэглэгч болон НБМ-ын мэргэжилтэнд илгээх
  • Стандартын шаардлага хангахгүй муу түлшний дээжний хариу илэрвэл ахлах ажилтандаа мэдэгдэж шаардлагатай арга хэмжээг авах
  • Түлшний дотоодод болон хөндлөнгийн лабораторид хийсэн шинжилгээний мэдээллийг бэлтгэж сарын гүйцэтгэлийн үзүүлэлтийг хянахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Их дээд сургууль эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Химич, Лабораторийн техникч, Хими болон Нефть бүтээгдэхүүний инженерийн мэргэшлийн чиглэлтэй байх
  • Химийн технологи болон нефтийн бүтээгдэхүүний лабораторийн ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • 2-3 жилийн ажлын туршлагатай байх
  • Түлш агуулж буй савны дээд, дунд болон доод түвшинд хувийн жин болон температур хамааруулан тооцоолж чаддаг байх.
  • Лабораторийн багажууд дээр тодорхойлогдсон давтамжийн дагуу үзлэг болон үйлчилгээг хийж бүртгэл хөтөлдөг байх
  • Янз бүрийн баримт бичиг, маягтыг хийж чаддаг ба өдөр тутамдаа Word, Excel and PowerPoint зэрэг дээр захидал, хөтөлбөр боловсруулах, бүртгэлийн жагсаалт хөтлөх, хурал цуглааны хөтөлбөр, танилцуулга материалыг бэлдэх ажлуудыг үр дүнтэйгээр хийж чаддаг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.