Түлшний багийн ахлагч

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Түлшний багийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь түлштэй холбоотой үйл ажиллагааг сайжруулах, чиглүүлэх болон зохион байгуулах зэрэгт анхаарч ажиллахад оршино. Сайтын хэмжээнд түлшээр цэнэглэх, түгээх үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхийн тулд уурхайн болон өдөр тутмын түлш түгээх ажлыг урьдчилсан төлөвлөгөөний дагуу бие даан ажиллуулах чадвартай байхыг шаарддаг.

Үүрэг даалгавар

  • Түлшний хэмжээг тохирох түвшинд барих
  • Ноцтой эрсдлийн хяналтуудыг өндөр түвшинд хэрэгжүүлж буй эсэхийг баталгаажуулах. Бүх осол зөрчлийг нэн даруй мэдээлнэ
  • Ажлын хэсэг/байр болон тоног төхөөрөмжийг 5S-н шаардлага болон ажлын байрны эмх цэгцийн стандартын дагуу байлгах.
  • Сайтад тусгайлан зориулсан сайжруулах арга барилыг хэрэгжүүлэх замаар тогтмол хөгжүүлж, сайжруулах
  • Ахлах мэрэгжилтнээс ирсэн заавар, чиглэлийн дагуу, бие дааж болон багаар ажиллах чадвартай байх.
  • Ажлын байрны аюултай нөхцөл байдлыг тодорхойлж, нэн даруй удирдлагадаа мэдэгдэнэ.
  • Харилцагчидтайгаа эерэг ажлын харилцаа холбоо тогтоож хөгжүүлэх
  • Ажил үүргийг хичээл зүтгэлтэйгээр үр дүнтэй бөгөөд үнэн зөв хийж гүйцэтгэх
  • Хэрэглэгч/харилцагчдын үйлчилгээний шаардлагад нийцүүлэх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд боловсролын диплом эсвэл сертификат болон Санхүү болон Гидрокарбон (тос), Химийн мэргэжлийн диплом, сертификаттай байх
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Тос, түлш түгээх салбарт хамгийн багадаа 3 жил ажилласан туршлагатай байх
  • Түлш болон нүүрс устөрөгчийн (Тос, Хими) чиглэлээр уурхайд ажиллаж байсан туршлагатай байх
  • Хөнгөн тэрэг болон дунд оврын тэрэг жолоодож байсан туршлагатай байх
  • Баг удирдаж ажиллаж байсан туршлагатай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.