Түлшний ажилтан

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрөв ( 4) Түлшний ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд компанийн бодлого журамд нийцүүлэн өргөн хүрээг хамарсан, нарийн түвэгтэй орчинд бизнесийн нэгжид агуулахын үйлчилгээ үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Ажилчдын хувийн аюулгүй ажиллагааны төлөвлөгөөтэй байх, Түр хугацаагаар ажлын чадвараа алдсан осол гэмтлийг багийн хэмжээнд гаргахгүй байх, ОТ ХХК-ийн аюулгүй ажиллагааны бодлогыг зөрчихгүй байх буюу Химийн бодисын эрсдлийн үнэлгээг хийсэн орчинд ажиллах замаар Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн хамгийн өндөр стандартыг хангах.
  • Оюу толгойн ТЭГ осол/зөрчил уриаг дагаж мөрдөн осол, зөрчил болон асгаралт гарахад ахлах ажилтандаа даруй мэдэгдэж байх,
  • Түлш болон химийн бодисын үйл ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажиллах,
  • Түлшийг хэмжиж хүлээн авах болон мөн түлш/химийн бодисыг зарлагадах
  • Түлш болон химийн бодисыг ачааны машинаар уурхай болон уурхай гаднах түгээлт болон хүргэлтийг хариуцах,
  • Уурхайн пүүний үйл ажиллагааг хариуцах,
  • Баяжуулах болон далд уурхайн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг ханган ажиллах,
  • Баяжуулахын шуудай болон түлш, тос ба химийн бодисын системийн нөөцийн тоог бодит тоотой таарч байхад анхаарч ажиллах
  • Бидний ажлын арга барилыг даган мөрдөжмөн Уурхайн бусад үнэт зүйлсийн хүрээнд ажиллах
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, санхүү болон шатах тослох материал (нефть), химийн чиглэлийн мэргэжлийн үнэмлэхтэй байх.
  • Газрын тосны болон Ложистик/Хангамж, Санхүү, Эдийн засгийн чиглэлийн гэрчилгээ ба түүнээс дээш зэрэгтэй.
  • Уул уурхай, Химийн бодис болон түлшний агуулахад ажиллаж байсан туршлагатай байх
  • Монгол улсын B, C, D, M ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Сэрээт ачигч, ажлын өргөгч тавцангийн операторын үнэмлэхтэй байх
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно

Тавигдах шаардлага

  • Уул уурхайд ажиллаж байсан туршлагатай байх
  • Бакалавр ба түүнтэй адилтгах боловсролыг коллежийн хөтөлбөрт хамрагдан зэрэг дипломыг авч эзэмшсэн байх.
  • Газрын тосны болон Ложистик/Хангамж, Санхүү, Эдийн засгийн чиглэлийн гэрчилгээ ба түүнээс дээш зэрэгтэй.
  • Химийн бодис болон түлшний агуулахад үзсэн туршлагатай байх
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, санхүү болон шатах тослох материал (нефть), химийн чиглэлийн мэргэжлийн үнэмлэхтэй байх.
  • Монгол улсын B, C, D, M ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Сэрээт ачигч, ажлын өргөгч тавцангийн операторын үнэмлэхтэй байх
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.