Түлшний ажилтан

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах тав (5) Түлшний ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Ажлын байрны зорилгыг хувьд түлш хариуцсан ажилтан нь түлшний агуулах#1, түлшний агуулах#2 болон Баяжуулахын Химийн бодисынзарлага болон орлогыг хариуцан ажиллана. Өдөр тутмын орлогоос гадна тухайн тоног төхөөрөмж бүрт хийж буй болон өдөр тутам хүлээн авч байгаа түлшийг мөн дээр нь Агуулахаас баяжуулах руу хүргэж буй химийн бодисыг цаг тухайд нь аливаа тоо ёсоор нь, аюул осолгүй, үнэн зөв ба бүрэн гүйцэт хүлээлгэх өгөх зэрэг үндсэн үүрэгтэй. Энэхүү ажил нь өндөр хариуцлага шаардсан бөгөөд ачааны машинаар түлш болон химийн бодисыг зарим тохиолдолд нэлээд бартаат хэсгээр явах болон бусад тоног төхөөрөмжтэй давхцан уурхайн зам хөдөлгөөн ихтэй хэсэгт ажилладаг.

Үүрэг даалгавар

  • Түлш хүлээн авах болон хэмжих
  • Түлш болон химийн бодисын уурхай доторх жолоодлого болон орох ба гарах үед нь гуперлэх
  • Түлш болон химийн бодисын уурхайгаас гадна болон доторх автомашинаар хүргэлт болон автомашинаар түгээлт хийх
  • Түлш/химийн бодисын аюулгүй байдлыг анхаарч ажиллах
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллах
  • Бусад өгөгдсөн даалгаврыг биелүүлэх
  • Багийнхаа процесс, үйл ажиллагааг Бидний ажлын арга барил болон бизнес, группын үнэт зүйлстэй зохицсон, тэдгээрийг идэвхитэй дэмжсэн байдлаар гаргах.
  • Аюулгүй ажиллагааны хамгийн өндөр стандартыг барьж ажиллах.
  • Асгаралт болон эрсдлийн үнэлгээ зэргийг тухайн химийн бодис дээр заавал хийсэн байх.
  • Оюу Толгойн бүх л аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг дагаж мөрдөх
  • Аливаа осол гарах үед нэн даруй мэдэгдэх
  • Түлшний аюулгүй байдлын арга хэмжээг даган мөрдөх.

Тавигдах шаардлага

  • Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг газрын тосны болон нягтлан бодох бүртгэлийн сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Сэрээт ачигч болон өргөх төхөөрөмжийн үнэмлэхтэй байх
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан эсхүл ажлын багагүй туршлага хуримтлуулсан байх.
  • Монгол улсын С ангилалын мэргэшсэн, аюултай ачааны үнэмлэхтэй байвал давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.