Дотоод ажлын зар

Түгээмэл асуулт, хариултууд

Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагаа, Олборлолт, тээвэрлэлтийн түвшний бүтээн байгуулалтын хүний нөөцийг бүрдүүлэх тухай

Ямар үйл явдал болж байна вэ?

Гүний уурхайн бүтээн байгуулалт өргөжихийн хэрээр гүний уурхайн олборлолт, тээвэрлэлтийн түвшний бүтээн байгуулалт (ГУОТТ) -ын ажил болон Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагаанд ажиллах хүчийг бүрдүүлэх цаг ирээд байна.

Эдгээр багууд ямар ажил үүрэг гүйц этгэх вэ?

Олборлолтын түвшин гэдэг нь гүний уурхайн блокчлон олборлолтын үндсэн түвшин юм. Олборлолтын үйл ажиллагааны үед гүний уурхайн хүдэр нь хүдэр буулгуураар олборлолтын түвшин (ОТ) рүү бууж ирнэ. Бууж ирсэн хүдрийг хүдэр дамжуулагчаар тээвэрлэлтийн түвшин (ТТ) рүү буулгана. Тээвэрлэлтийн түвшин нь олборлолтын түвшнээс 44 метрийн доор байрлах бөгөөд анхдагч бутлуураас гарсан хүдрийг ачигч механизмаар зөөвөрлөж, тээвэрлэлтийн машинд хүдэр ачих гулсуур руу хүргэх үйл ажиллагаа явагдах газар юм.

2021 оны эхний хагаст огтлох малталт эхэлснээр Гүний уурхайгаас хүдэр олборлох үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ. Иймд бид одоо Панел 0-ийн олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай ажиллах хүчийг бүрдүүлж эхэлж байна. Эдгээр багууд нь Оюу толгойд төдийгүй Монгол улсын уул уурхайн үйлдвэрлэлийн шинэ түүхийн эзэд болох бөгөөд гүний уурхайн ирээдүйн олборлолтын (Панел 1, Панел 2) суурийг тавилцах юм.

Хэдэн ажлын байр байгаа вэ?

Олборлолт, тээвэрлэлтийн түвшний бүтээн байгуулалт, Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааны багуудын бүрдүүлэх зорилгоор ойролцоогоор 230 шинэ ажлын байр бий болно. Эдгээр ажлын байранд ажилд авах үйл ажиллагааг ирэх 12 сарын хугацаанд үе шаттайгаар зохион байгуулах болно. Эхний ээлжийн 94 ажлын байранд ажилд орох хүсэлтэй хүмүүсийн өргөдлийг 9-дүгээр сарын 1-ээс 9 дүгээр сарын 29-ний хооронд хүлээн авна.

Ямар ажлын байрууд зарлагдах вэ?

Эдгээр ажлын байр нь нарийн мэргэжил шаардахын зэрэгцээ төслийн ажлыг хуваарийн дагуу аюул осолгүй гүйцэтгэхэд чухал нэн үүрэгтэй тул эхний ээлжийн эдгээр ажлын байранд техникийн нарийн мэргэжилтэй, гүний уурхайд ажилла ж байсан туршлагатай хүмүүсийг шалгаруулж авна.

Эдгээр багууд хаана харьяалагдах вэ?

Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагаа, Олборлолт, тээвэрлэлтийн түвшний бүтээн байгуулалтын багууд “Оюу толгой” компанийн үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтад багтаж, “Оюу толгой” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захи рал Тим Экерслигийн удирдлага дор ажиллана. Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааны баг Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагаа хариуцсан менежер Клэйр Штутзельд шууд харьяалагдана. Олборлолт, тээвэрлэлтийн түвшний бүтээн байгуулалтын баг Олборлолт, т ээвэрлэлтийн түвшний бүтээн байгуулалт хариуцсан менежерийн үүрэг гүйцэтгэгч Грег Пэррид түр харьяалагдана. Клэйр, Грег нар Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах Ерөнхий менежер Элтон Пиблест ажлаа тайлагнана.

Гүний уурхайд ажилласан туршлагатай байх ёстой юу?

Эхний ээлжийн ихэнх ажлын байр нь нарийн мэргэжил шаардах тул гүний уурхайд ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг шалгаруулж авах шаардлагатай.

Цаашдаа өөр ажлын байранд өргөдөл гаргах боломж олдох уу?

Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагаа, Олборлолт, тээвэрлэлтийн түвшний бүтээн байгуулалтын багуудыг бүрдүүлэх явцад, өөр ажлын байранд ажил авах зарыг тухай бүр гаргаж байх болно. Гүний уурхайд ажиллаж байсан туршлагагүй хүмүүс т зохих сургалтад хамрагдсаны дараа ажилд орох боломж ч олдох болно. Гүний уурхайн ажлын байранд өргөдөл гаргах сонирхолтой байгаа бол Хүний нөөц бүрдүүлэлтийн хуудас-т урьдчилан бүртгүүлсэн ч болно.

Хэн өргөдөл гаргаж болох вэ?

Ажлын байранд өргөдөл хүлээн авах үед SAP дугаар нь идэвхтэй байгаа, “Оюу толгой” компанийн үндсэн болон гэрээт ажилтан өргөдөл гаргаж болно.

Ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолтыг хаанаас авч болох вэ?

Ажлын байрны тодорхойлолтыг ОТ Портал хуудасны Хүний нөөц бүрдүүлэлтийн хуудаснаас үзээрэй.

Эдгээр ажлын байранд ямар нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах вэ?

Шалгарсан хүмүүстэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулна.

Ажлын байрны зар хэзээ гарах вэ?

ОТ Портал хуудсаар 9-дүгээр сарын 1-ээс 9 дүгээр сарын 29-ний хооронд өргөдөл хүлээн авна. Мөн байгууллагын сүлжээгээр дамжуулалгүйгээр дараах холбоосоор https://www.ot.mn/local-career/ өргөдөл бөглөх боломжтой. Доорх QR кодыг мөн уншуулан портал хуудас руу нэвтрэх боломжтой.

Өргөдлөө хэрхэн бөглөх вэ?

Зөвхөн онлайнаар өргөдөл бөглөнө. Ковид-19 халдвараас сэргийлэх хязгаарлалтын дэглэмийн улмаас Ажлын байр сурталчлах өдөрлөг зохиох боломжгүй байна. Байгууллагын сүлжээнд нэвтрэх боломжгүй хүмүүс дурын компьютер ашиглан https://www.ot.mn/local-career/ хуудсаар өргөдөл гаргах боломжтой. Өргөдөл хүлээн авах хугацаанд “Оюу толгой” компанийн Хүний нөөц бүрдүүлэлтийн багтай OTCareer@ot.mn хаягаар холбогдож, сонирхсон асуултдаа хариулт авч болно.

Нэгээс олон ажлын байранд өргөдөл гаргаж болох уу?

Тийм ээ, нэгээс олон ажлын байранд өргөдөл гаргаж болно. Гэхдээ тус тусад нь өргөдөл бөглөх шаардлагатай.

Cонгон шалгаруулалтын процесс хэрхэн явагдах вэ?

Сонирхсон хүмүүс онлайнаар өргөдөл гаргана. Урьдчилсан сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй Улаанбаатар хотод дараагийн шатны ярилцлага, үнэлгээнд орох болно. Шалгарсан хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулахын өмнө , эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулна.

Эрүүл мэндийн үзлэгт заавал орох ёстой юу?

Тийм ээ, шалгарсан хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулахын өмнө эрүүл мэндийн үзлэгт оруулна.

Эдгээр ажлын байранд шилжин ажиллахад ростер өөрчлөгдөх үү?

Одоохондоо ростерын хуваарийг өөрчлөх төлөвлөгөө байхгүй .

Миний өргөдөл орсон эсэхийг яаж мэдэх вэ?

Өргөдөл бөглөж дууссаны дараа өргөдөл хүлээн авлаа гэсэн мэдээлэл гарч ирнэ.

Шалгараагүй бол энэ талаар надад мэдэгдэх үү?

Тийм ээ, өргөдөл гаргагчдад сонгон шалгаруулалтын үр дүнг мэдээлэх болно.

Нэмэлт мэдээлэл хаанаас авах вэ?

ОТ Портал хуудас, эсвэл https://www.ot.mn/local-career/ хаягаас нэмэлт мэдээлэл аваарай.