Тээвэр хариуцсан Ахлах Ажилтан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-нийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Тээвэрлэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбар дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тээвэр хариуцсан Ахлах Ажилтан aжлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй холбоотой бүхий л асуудлыг зохицуулах, багийн гишүүдэд сургаж заах, зөвлөмж заавраар хангах ажиллагааг компанийн бодлого журмын дагуу явуулахад оршино.
Үүрэг даалгавар
- Уурхайн цогцолборын зорчигч тээврийн үйлчилгээ, аж ахуйн үйлчилгээний (автобус парк, таксины үйлчилгээ, хог хаягдал зайлуулах болон ус хүргэх үйлчилгээ) гүйцэтгэл, хангалт, мэдээлэл харилцааг ерөнхийд нь хянаж, ажилтнуудын ажлын үйл явцыг удирдан зохицуулж, асуудал дээш нь уламжлах үйл явцад хяналт тавина
- Ажлын шаардлагын дагуу уурхайн цогцолбор, Даланзадгад, Ханбогд, Улаанбаатарын оффис зэрэг байршилд хуваарилагдан ажиллаж буй ажилтнуудыг удирдаж хяналт тавина
- Хол, ойрын зайн тээврийн хөтөлбөр/төлөвлөгөө боловсруулна
- Паркийн ашиглалт, бүтээмжийг сайжруулахын тулд хариуцсан багийн гишүүдээ мэдлэг мэдээлэл олгох сургалтад сайн хамруулж, төрөл бүрийн тусгай үүрэг даалгавар өгч үйл ажиллагааны бүх шаардлагыг хангуулна
- Парк ашиглалтын үр ашгийн талаар баримт мэдээлэл цуглуулж боловсруулан паркийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр Тээврийн хэлтсийн бусад нэгжтэй идэвхтэй хамтран ажиллана
- Шаардлагатай бол заавар чиглэл, сургалт өгнө
- Зорчигчийн мэдээллийн сан, бүртгэл, хяналтын хуудсыг магадлан шалгана. Ажилчдын хурал, бусад холбогдох үйл явдлыг удирдаж, зохион байгуулна
- Тоног төхөөрөмжийн тогтвортой хангалт, нөөцийн (багаж хэрэгсэл, хяналтын хуудас гэх мэт) захиалга, төлөвлөлт, хадгалалтыг хариуцан хийж, шалгаж баталгаажуулна
- Паркийн ашиглалтад дүн шинжилгээ хийж, баримт мэдээлэл цуглуулж боловсруулна
- Шаардлага гарвал засвар үйлчилгээ зохион байгуулна
- Яаралтай тохиолдол, дэмжлэг хүссэн хүсэлтийн дагуу хариу арга хэмжээ авна
- Ажлын чанар, гүйцэтгэл, үйлдвэрлэлийг хангах зорилгоор тогтмол үзлэг шалгалт хийж, ажлын талбай дээр ажилтнуудаар тогтоосон стандарт, журам мөрдүүлнэ
- Ослын судалгаанд оролцоно. Тээврийн хэрэгслийн улсын үзлэг шалгалтад бэлдүүлж зохион байгуулан, шаардлага гарвал орон нутгийн захиргаатай тээврийн хэрэгслийн татвар, үнэмлэх/зөвшөөрлийн талаар хамтарч ажиллана
- Хариуцсан чиглэлүүдэд улсын болон РТ/ОТ-н шаардлагуудыг хангаж, аудитын шалгалтад зориулж шаардлагатай баримт бичиг гаргаж өгнө
Тавигдах шаардлагууд
- Бизнесийн удирдлага эсвэл гүйцэтгэх чиг үүрэгтэй холбоотой мэргэшлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Тус чиглэлээр доод тал нь 3 жил ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Амаар болон бичгээр үр дүнтэй харилцах харилцааны чадвартай.
- Ажлын байрны аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны асуудлуудыг анхааран сайжруулж хэвшүүлэх чадвартай.
- Microsoft Office ашиглах чадвартай байх
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.