Тээвэрийн захиргааны ажилтан

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Гүний уурхайн үйлдвэрлэл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК–ийн Гүний уурхайн - Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тээвэрлэлтийн түвшиий ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, уурхайн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжид хамаарах олборлолтын түвшний ажлыг компаний дүрэм, журмын дагуу аюулгүйгээр үр дүнтэй зохион байгуулахад оршино

Үүрэг даалгавар

  • Хүдрийн бункер/буулгах босоо малталтаас бутлуур лүү хүдэр тээвэрлэх үйл ажиллагааг удирдах үүрэгтэй багт хяналт тавих, удирдах
  • Оюу Толгойн аюулгүй ажиллагааны тогтолцоог үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, Оюу Толгойн "Бидний Үнэ цэнэ"-ийн дагуу манлайллын зан үйлийг харуулах.
  • Баг дотроо тэг-осол зөрчилтэй ажлын байр бүрдүүлэх.
  • Ажлын бүх талбайд өдөр тутмын үзлэг шалгалт хийх, аюулгүй, үр ашигтай ажлын соёл бүрдүүлэхийн тулд багуудтай ажлын талбай дээр харилцдаг байх.
  • Ажлын байрны одоогийн болон болзошгүй аюул эрсдэлийг илрүүлж, тэдгээрийг үр дүнтэй зохицуулах.
  • Ажлын үр дүнд амжилттай хүрэхийн тулд нарийвчлал болон чанарыг чухалчлах
  • Өрөмдлөг, Тэсэлгээний Ахлах мэргэжилтэн ба техникийн үйлчилгээний багуудын зааварчилгааг дагах.
  • Багийн гүйцэтгэлийн удирдлага буюу цагийн удирдлага (ажлын цаг), сургалт болон зөвлөгөө, хариуцлага зэргийг хариуцах.
  • Ажил үүргийн хүлээлт тогтоох, ажлын эрэмбэ дарааллын зааварчилгаа өгөх болон ажил гүйцэтгэх аргачлалыг хамруулсан үйл ажиллагаа санал болгох болон/эсвэл санаачлах.
  • Ээлжийн, долоо хоногийн болон сарын төлөвлөгөөг аюулгүй, үр дүнтэй, ашигтайгаар биелүүлэхийн тулд ээлжийн төлөвлөгч, богино давтамжийн хянагчидтай ойр ажиллаж ажилтан болон тоног төхөөрөмжийн хуваарилалтыг зохицуулах.
  • Баг болон хэлтэс хоорондын үр дүнтэй харилцааг дэмжих.
  • Тээврийн түвшний замын хөдөлгөөний удирдлага болон материалтай харьцах үйл ажиллагаа, засвар үйлчилгээний процесст өөрийн санал бодлоо тусгах.
  • Уурхайн тасралтгүй сайжруулалтад хувь нэмэр оруулах, шинэчлэх болон сайжруулах боломжийг илрүүлж, хэрэгжүүлэх
  • Долоо хоногийн болон сарын төлөвлөгөөний боловсруулалтад оруулж саналаа тусгах.
  • Онцгой байдалд хариу үзүүлэх протоколуудыг мэддэг байх, тэдгээрийн шаардлагад нийцэн ажиллах.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс олж авсан бүрэн дунд боловсролын дараах эсвэл түүнтэй тэнцэх мэргэжлийн боловсролын гэрчилгээтэй(дадлагажигч эсвэл мэргэжлийн үнэмлэх) байх
  • Жолооны B,С,М ангиллын үнэмлэхтэйбайх
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Майкрософт Оффис-ын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааны соёлыг эрхэмлэдэг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.