Бидний тухай

Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын их, дээд сургуульд уул уурхайн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутанд санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй тэдний сурч хөгжих боломжийг дэмжих зорилготой. Энэ жил 20 оюутан шалгаруулж тэтгэлэг олгоно.


Тэтгэлэгт хамрагдсанаар:

  • Сургалтын төлбөр
  • Сар бүрийн тэтгэмж
  • Оюутны дотуур байрны төлбөр
  • Залуусын хөгжлийн хөтөлбөрт сурлцах боломж

Шалгуур үзүүлэлт

  • Монгол улсын иргэн байх
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутан байх
  • Голч оноо 3.2 болон түүнээс дээш
  • Бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх
  • Дараах мэргэжлийн чиглэлээр суралцдаг II-IV дамжааны оюутан байх
    • Механикийн инженер
    • Өгөгдлийн шинжлэх ухаан (Хэрэглээний математик, статистик)
    • Сэргээгдэх эрчим хүч, дулааны инженер
    • Баяжуулалтын технологи (хими, металлурги)
    • Уул уурхайн инженер, Маркшейдер
    • Геологи, Эрдэс баялгийн менежмент
    • Инженер-эдийн засагч
    • Автоматжуулалтын инженер
    • Цахилгааны инженер

Материал хүлээн авах хугацаа: 2020 оны 10 сарын 30 хүртэл
МАТЕРИАЛ ИЛГЭЭХ


Залуусын хөгжлийн хөтөлбөр

Ерөнхий Боловсролын Сургуулийн төгсөх ангийн сурагчдыг чадавхжуулах зорилготой хөтөлбөр. Уг хөтөлбөрт нийтдээ 1,096 гаруй оюутан, сурагчид хамрагдаад байна. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид найман долоо хоногийн турш хувь хүний хөгжлийн сургалтад сууж, багаар хамтран төсөл хэрэгжүүлэх болно. Энэ хичээлийн жилд 50 сурагчийг хамруулна.

Шалгуур үзүүлэлт
  • Монгол Улсын иргэн байх
  • Нийслэлийн ЕБС-ийн 12-р ангийн сурагч байх
  • Сургалтын үнэлгээ 85 болон түүнээс дээш байх (100 онооны шатлалаар)

Материал хүлээн авах хугацаа: 2020 оны 10 сарын 30 хүртэл
МАТЕРИАЛ ИЛГЭЭХ



Геотехникийн тэтгэлэгт хөтөлбөр

ШУТИС болон “Оюу толгой” компанийн хамтын ажиллагааны хүрээнд шинээр боловсруулж буй сургалтын хөтөлбөрийн хүрээнд зарлагдаж буй тэтгэлэг. Энэхүү тэтгэлэг нь уул уурхайн үйлдвэрлэлийн геотехникийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, эрсдэлээс хамгаалах, хянах чадвартай олон улсад өрсөлдөхүйц уул уурхайн геотехникийн инженер бэлтгэх зорилготой. Энэ хичээлийн жилд 20 оюутан шалгаруулж авна.

Тэтгэлэгт хамрагдсанаар:
  • Сургалтын төлбөр
  • Сар бүрийн тэтгэмж
  • Оюутны дотуур байрны төлбөр
  • Залуусын хөгжлийн хөтөлбөрт суралцах боломж
Шалгуур үзүүлэлт
  • Монгол Улсын иргэн байх
  • Голч оноо 3.6 болон түүнээс дээш байх
  • Бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх
  • ШУТИС-ийн I-II дамжааны оюутан байх

Материал хүлээн авах хугацаа: 2020 оны 10 сарын 30 хүртэл
МАТЕРИАЛ ИЛГЭЭХ


Говийн Оюу – Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

Өмнөговь аймгийн ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэмжих “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг тус аймгийн харьяат оюутан залууст зориулан зарлаж байна. Өнгөрсөн хугацаанд 187 оюутан давхардсан тоогоор энэ тэтгэлгийг хүртсэн бөгөөд энэ жил нийт 55 оюутанд тэтгэлэг олгохоос 30 оюутныг шинээр шалгаруулна.

Шалгуур үзүүлэлт:

  • Монгол улсын иргэн байх
  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутан байх
  • Голч оноо 3.2 болон түүнээс дээш
  • Бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх
  • Дараах мэргэжлийн чиглэлээр суралцдаг 2-4 дамжааны оюутан байх:
    • Механикийн инженер
    • Өгөгдлийн шинжлэх ухаан/ Data Science (Хэрэглээний математик, статистик)
    • Сэргээгдэх эрчим хүч, дулааны инженер
    • Баяжуулалтын технологи (хими, металлурги)
    • Уул уурхайн инженер, Маркшейдер
    • Геологи, Эрдэс баялгийн менежмент
    • Инженер-эдийн засагч
    • Автоматжуулалтын инженер
    • Цахилгааны инженер

      МАТЕРИАЛ ИЛГЭХ