Тэсэлгээчин

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Тэсэлгээчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь тэсэлгээний талбайг цэнэглэх, түгжих, холболт хийх болон гал өгөх зэрэг тэсэлгээтэй холбоотой үйл ажиллагааг Монгол улсын тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, аюулгүй ажиллагааны бодлого стандартад нийцүүлэн ажлыг паспортын дагуу аюулгүй гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Тэсэлгээний цооног цэнэглэх, түгжих, холболт болон гал өгөх зэрэг тэсэлгээтэй холбоотой ажлуудыг гүйцэтгэх
  • Тэсрэх материалыг байршуулах болон хэрэгслийн агуулах уурхай хооронд тээвэрлэх
  • Ээлжийн төгсгөлийн тайлан гаргах
  • Ажлын чанарыг баталгаажуулах, хэрэв баарсан цэнэг үүссэн бол устгах ажилд дэмжлэг үзүүлэх
  • Тодорхой, үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй мэдээллэх
  • Өрөм тэсэлгээний үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалт хийх соёлыг дагаж ажиллах
  • Захиргааны бусад ажил үүрэг гүйцэтгэх (дата мэдээлэл оруулах, мэдэгдлийн самбар шинэчлэх)
  • Өрөм тэсэлгээний баг болон хамтран ажилладаг бусад талуудын хооронд өрөм тэсэлгээний гүйцэтгэлтэй холбоотой эерэг харилцаа холбоог үр ашигтай, цаг алдалгүй тогтоох
  • Үйл ажиллагааны өндөр стандартад нийцүүлэн ажиллах, үргэлж бусаддаа үлгэр дууриалал үзүүлэн ажиллах
  • Холбогдох бүх стандарт, журмыг ойлгож, даган, хэрэгжүүлж ажиллахРио Тинтогийн Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөн хүлээлтэнд нийцсэн арга барил зан харилцааг баримтлан ажиллах
  • Өрөм тэсэлгээний ажлын практик, үйл ажиллагаа, үр ашгийг үргэлж сайжруулах, үр дүнтэй болгох
  • Өрөм тэсэлгээний үйл ажиллагаатай холбоотой ажлын шилдэг арга барил болон байнгын сайжруулалтийн соёлыг бий болгох
  • Өрөмдлөг Тэсэлгээний багийн ажилчдын аюулгүй ажиллагааг хангах.

Тавигдах шаардлага

  • Холбогдох мэргэшлийн чиглэлээр мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Монгол улсын тэсрэх бодистой харьцах сертификат ба тэсэлгээчний үнэмлэхтэй байх
  • Уул уурхайн салбарт 3-с дээш жил ажилласан туршлагатай байх
  • Өрөм, тэсэлгээний ажлыг аюулгүй, үр бүтээжтэйгээр гүйцэтгэх мэдлэг болон ур чадвартай бол сайн
  • Бие дааж болон багаар үр бүтээлтэй ажиллах чадвартай
  • Амаар болон бичгээр үр дүнтэй харилцах харилцааны чадвартай
  • Ажлын байрны аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны асуудлуудыг анхааран сайжруулж хэвшүүлэх чадвартай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.