Тэсэлгээчин

Нээлтийн огноо: 2021-10-22 00:00
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК , Ил уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах зургаа (6) Тэсэлгээчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өрмийн техник тоног төхөөрөмийг компанийн бодлого журмын дагуу жолоодож, ажиллуулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, аюулгүй ажиллагааны бодлого стандартад нийцүүлэн ажлыг аюулгүй гүйцэтгэх
  • Талбайг цэнэглэх, түгжих, холболт хийх болон гал өгөх зэрэг тэсэлгээтэй холбоотой үйл ажиллагааг гүйцэтгэх
  • Таны хамтран ажиллагсад аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааварчилгааг, удирдлагын өгсөн шийдвэрийг дагаж мөрдөж байгааг нягталж байх
  • Тодорхой, үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй мэдээллэх
  • Рио Тинтогийн "Бидний ажлын арга барил"-ын дагуу ажиллах
  • Өрөм тэсэлгээний үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалт хийх соёлыг дагаж ажиллах
  • Өрөм тэсэлгээний баг болон хамтран ажилладаг бусад талуудын хооронд өрөм тэсэлгээний гүйцэтгэлтэй холбоотой эерэг харилцаа холбоог үр ашигтай, цаг алдалгүй тогтоох
  • Үйл ажиллагааны өндөр стандартад нийцүүлэн ажиллах, үргэлж бусаддаа үлгэр дууриалал үзүүлэн ажиллах
  • Өрөм тэсэлгээний ажлын практик, үйл ажиллагаа, үр ашгийг үргэлж сайжруулах, үр дүнтэй болгох
  • Өрөм тэсэлгээний үйл ажиллагаатай холбоотой ажлын шилдэг арга барил болон байнгын сайжруулалтийн соёлыг бийболгох
  • Ил Уурхайн Хэлтсийн Үйл Ажилллагаанд үр дүнтэй харилцаа холбоо, хамтын ажиллагаа болон зан харилцаагаар дамжуулан хувь нэмэр оруулах
  • Өрөмдлөг Тэсэлгээний багийн ажилчдын аюулгүй ажиллагааг хангах.

Тавигдах шаардлага

  • Хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх,
  • Тэсрэх бодистой харьцах сертификат ба тэсэлгээний харьцах эсвэл тэсэлгээчний үнэмлэхтэй байх
  • Холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Ослын үед ажлыг удирдах, уурхайн цогцолборт/талбайд аюулгүй ажиллагааны нормыг мөрдүүлэх чадвартай байх
  • Өөрт тавигдаж буй шаардлагыг ойлгож, илүү сайн биелүүлэхэд шаардлагатай дэмжлэг туслалцааг эрэлхийлдэг байх
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Олон төрлийн ажлыг гардан гүйцэтгэх чадвартай байх,
  • Өөрт хуваарилагдсан ажил үүргийг аюулгүйгээр цаг тухай бүрт чанартайгаар гүйцэтгэх чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (монгол хэлээр)
  • Товч намтар (монгол хэлээр)
  • Та англи товч намтар, өргөдлийн маягт хавсаргах хэсэг дээр Монгол товч намтар, өргөдлөө хавсаргана уу.

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.