Дотоод ажлын зар

Тэсэлгээний инженер

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн -Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах зургаа (6) Тэсэлгээний инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь шинээр үүсгэн зохион байгуулагдсан Гүний уурхайн Үйлдвэрлэлийн багт компанийн бодлого, журмын дагуу, багийн зорилт, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө цэнэглэлт, тэсэлгээний үйлчилгээг үзүүлж, уурхайн төлөвлөлт, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэн ажиллахад оршино.

Үүрэг даалгавар

  • Тэсрэх бодис, тэсэлгээтэй холбоотой Монгол улсын хууль тогтоомж, компанийн шаардлагынт талаар мэдлэгтэй, тэдгээрийг дагаж мөрдөж ажиллах.
  • Үйлдвэрлэлийн дамжуулах цооног бэлтгэх, цэнэглэлттэй холбоотой үйл ажиллагаануудыг шаардлагатай чанар, стандартад нийцүүлэн аюулгүй гүйцэтгэх
  • Малталт, хоёрдогч нураалтын ажлуудад шаардлагатай цэнэглэх ажлуудыг шаардлагатай чанар, стандартын дагуу аюулгүй гүйцэтгэх.
  • Гүний уурхайн үйл ажиллаганд шаардлагатай тэсэлгээтэй холбоотой ажлуудыг шаардлагатай чанар, стандартын дагуу аюулгүй гүйцэтгэх.
  • Өргөн хүрээтэй цэнэглэлт, тэсэлгээний багуудын дотор шаардлагатай хууль журам, компанийн стандартын хэрэгжилтээр манлайлан ажиллах.
  • Aжлыг амжилттай үр дүнд хүрэхийн тулд гүйцэтгэж буй ажлыг нягт нямбай, чанартай гүйцэтгэхэд голчлон анхаарч ажиллах.
  • Гүний уурхайн орчинд ажлын байрыг цэвэр, аюулгүй байлгах.
  • Тоног төхөөрөмжийг аюулгүй, үр ашигтайгаар ажиллуулах.
  • Ахлах ажилтан, техникийн дэмжлэг үзүүлэх багуудаас өгсөн зааварчилгааг дагаж мөрдөх.
  • Ажлын байран дах аюулыг тодорхойлж, зохих хяналтын арга хэмжээг авах, эсвэл шаардлагатай бол удирдлагадаа мэдээлэх.
  • Бизнесийн зорилтод нийцэхүйцээр аль болох удирдлага, зааварчилгаа авалгүйгээр бие даан ажиллах.
  • Хамтран ажиллагсад, ахлах ажилтан, хяналтын өрөө, ажлын байран дах бусад ажлын хэсгүүдтэй ойлгомжтой, цаг хугацаа алдалгүй харилцах.
  • Ажлын баг болон хэлтэсийн хэмжээнд үр дүнтэйгээр харилцааг бий болгох.
  • Уурхайн тасралтгүй сайжруулалтад хувь нэмрээ оруулан, сайжруулалт, шинэ санаачилгын боломжуудыг тодорхойлж хэрэгжүүлэн зардлыг бууруулах
  • Осолд хариу арга хэмжээний протокол, тэдгээрийн шаардлагыг хангах талаар мэдлэгтэй байх

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженерийн чиглэлээр баклаврын зэрэгтэй байх
  • 1-ээс доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Тэсэлгээний ажлын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • Тэсрэх бодистой харьцах хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • B,С,М ангиллын жолооны хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • Англи хэлний дунд түвшин: аман болон бичгээр шаардлагатай
  • Монгол улсын Тэсэлгээний журмын талаар сайтар ойлголттой байх
  • Аюулгүй ажиллагааны талаарх ойлголт, соёл өндөр байх
  • Удирдлага доорх баг болон харилцан хамтран ажилладаг багуудыг бизнесийн зорилтод хүргэх талаар нь ажлын ёс зүй, санаачилгатай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Өмнө нь гүний уурхайд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn/local-career/ хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)