Тэсэлгээний инженер

Нээлтийн огноо: 2021-10-22
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Гүний уурхайн үйлдвэрлэл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Тэсэлгээний инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь Уурхайн олборлолтын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжид хамаарах цэнэглэгээ тэсэлгээний ажлыг компанийн дүрэм, журмын дагуу аюулгүйгээр стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Цэнэглэгээ, тэсэлгээний болон уурхайд тэсэлгээний дараа дахин нэвтрэх ажлуудаас гадна дагалдах ажлуудыг ахлах ажилтны даалгавар зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх
  • Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, ЭМААБО-ны хууль тогтоомжийн мөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль дүрмүүдийн хүрээнд, Оюу Толгой төслийн талбайн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны журам стандартуудыг дагаж мөрдлөг болгож ажиллах
  • Цэнэглэгээ, тэсэлгээний ажлын даалгаварт шаардагдахИнженер техникийн багаас ирүүлсэн зураг, пасспорт, төлөвлөгөөг унших, ойлгох түүнийг дагаж мөрдөх
  • Ажлын байран дахь аюулыг тодорхойлж, зохих хяналтыг хэрэгжүүлэх, шаардлагатай бол ахлах ажилтан болон холбогдох албан тушаалтанд мэдэгдэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллах
  • Хамран ажиллагсад болон уурхайн бусад хэсэг нэгж бүртэй үр дүнтэй эерэг харилцаа холбоо тогтоож ажиллах
  • Онцгой байдлын үедхэрхэн хариу арга хэмжээ авах сургалтанд хамрагдаж, бүрэн дүүрэн мэдлэг, чадвартай болсон байх.
  • Онцгой байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах.
  • ААДШ/УХААН үнэлгээ/НЭУ-ын шалгах хуудас гэх мэт ажилд холбогдох бичиг баримтуудыг ажлын талбар дээр үр дүнтэй хийж гүйцэтгэх
  • Амь нас хамгаалах 7 дүрмийг баримтлан ажиллах
  • ХХХ-ийг зөв зохистой хэрэглэж арчилж тордох
  • Ажлын цагийн зохион багуулалт сайтай, үр бүтээлтэй өнгөрүүлж сул чөлөөтэй цаг гарвал өөрийн идэвхи санаачлагаар ахлах ажилтандаа мэдээллэж ахлах ажилтны өгсөн аливаа үүрэг даалгаварыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженерийн чиглэлээр баклаврын зэрэгтэй байх
  • Цэнэглэгээ, тэсэлгээ хийхээс гадна нэвтрэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байсан ажлын туршлагатай байх холбогдох ажлын байранд 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх
  • Тэсэлгээний журмын талаар сайтар ойлголттой байх ба Тэсэлгээний ажлын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • Тэсрэх бодистой харьцах хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • B ангиллын жолооны хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • Англи хэлний аман болон бичгийн дунд түвшиний мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаарх ойлголт, соёл өндөр байх
  • Удирдлага доорх баг болон харилцан хамтран ажилладаг багуудыг бизнесийн зорилтод хүргэх талаар нь ажлын ёс зүй, санаачилгатай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn/ хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.