Тэсэлгээний багийн ахлагч

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхайн үйл ажиллагаа – Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тэсэлгээний багийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Ил уурхайн үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох Өрөмдлөг тэсэлгээний ажлыг хариуцан ахалж, холбогдох хууль дүрэм, аюулгүй ажиллагааны стандарт шаардлагуудыг хангуулах, гүйцэтгэлийн уялдаа холбоог ямагт сайжруулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Тэсэлгээний багийг ахлан ажиллаж, Монгол улсын тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, компанийн аюулгүй ажиллагааны бодлого стандартад нийцүүлэн ажлыг аюулгүй гүйцэтгэх
  • Өрөмдлөг Тэсэлгээний ахлах ажилтанд дэмжлэг үзүүлж ажиллах ба өдөр тутмын талбайн цэнэглэлт, түгжилт, холболт хийх болон гал өгөх зэрэг тэсэлгээний үйл ажиллагааг хянаж, Өрөмдлөг тэсэлгээний багийн ажилчдын аюулгүй ажиллагааг ханган ажиллах
  • Холбогдох бүх стандарт, журмыг ойлгож, даган, хэрэгжүүлж ажиллах
  • Рио Тинто/ Оюу толгойн Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөн, хүлээлтэнд нийцсэн арга барил, зан харилцааг баримтлан ажиллах
  • Хамтран ажиллагсад тань аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааварчилгаа болон удирдлагын өгсөн шийдвэрийг дагаж мөрдөж байгаа эсэхийг нягталж байх
  • Өрөм тэсэлгээний ажлын практик, үйл ажиллагаа, үр ашгийг үргэлж сайжруулах, үр дүнтэй болгох
  • Өрөм тэсэлгээний үйл ажиллагаатай холбоотой ажлын шилдэг арга барил болон байнгын сайжруулалтын соёлыг бий болгох
  • Өрөм тэсэлгээний баг болон хамтран ажилладаг бусад талуудын хооронд өрөм тэсэлгээний гүйцэтгэлтэй холбоотой эерэг харилцаа холбоог үр ашигтай, цаг алдалгүй тогтоох
  • Тодорхой, үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй мэдээлэх
  • Үйл ажиллагааны өндөр стандартад нийцүүлэн ажиллах, манлайллыг үлгэрлэх
  • Ил уурхайн хэлтсийн үйл ажиллагаанд үр дүнтэй харилцаа холбоо, хамтын ажиллагаа болон зан харилцаагаар дамжуулан хувь нэмэр оруулах

Тавигдах шаардлага

  • Монгол улсын Тэсэлгээний үнэмлэхтэй байх, өрмийн тоног төхөөрөмжийг ажиллуулж чаддаг байх.
  • Уулын ашиглалтын технологи чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.
  • Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт холбогдох чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Багаар ажиллах, манлайлал, харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх.
  • Англи хэл, компьютерийн зохих мэдлэгтэй байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.