Дотоод ажлын зар

Тэсэлгээний ахлах ажилтан

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн-Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Тэсэлгээний ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь гүний уурхайн өрөрмдлөг, тэсэлгээний багийн нэг хэсэг болох гүний уурхайн цэнэглэлт, тэсэлгээний багийг удирдлага, манлайллаар хангах юм. Үүнд багийн зорилт, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө ОТ ХХК-ийн аюулгүй ажиллагааны бодлого, ажлын аюулгүйн журмын хүрээнд үйл ажиллагааг ханган ажиллахад оршино.

Үүрэг даалгавар
  • Тэсрэх бодис, тэсэлгээтэй холбоотой Монгол улсын хууль тогтоомж, компанийн шаардлагынт талаар мэдлэгтэй, тэдгээрийг дагаж мөрдөж ажиллах.
  • Огтлолт, малталт, хүдэр татах, том хэмжээний цэнэглэлт, тэсэлгээний ажлуудыг хариуцсан багийг удирдан чиглүүлэх.
  • Оюу Толгойн аюулгүй ажиллагааны системийг үр ашигтай хэрэгжүүлж, Оюу Толгойн “Бидний үнэ цэнэ”-д нийцүүлэн манлайллын зан чанарыг нотлон харуулах
  • Өөрийн багуудын дотор гэмтэл бэртлийг тэглэсэн ажлын байрыг бий болгох.
  • Ажлын бүх талбаруудад өдөр тутмын үзлэг шалгалт хийх ба аюулгүй, үр ашигтай ажлын соёлыг хөгжүүлэх зорилгоор ажлын талбарт байнгын харилцаатай байх
  • Одоо байгаа болон ажлын байрны аюулыг тодорхойлж тэдгээрийг үр ашигтайгаар удирдах.
  • Aжлыг амжилттай үр дүнд хүрэхийн тулд гүйцэтгэж буй ажлыг нягт нямбай, чанартай гүйцэтгэхэд голчлон анхаарч ажиллах
  • Өрөмдлөг, тэсэлгээний үйл ажиллагааны Ахлах мэргэжилтэн болон техникийн дэмжлэг үзүүлэх багуудаас өгсөн зааварчилгааг дагаж мөрдөх
  • Цагийн (ажлын цаг) удирдлага, сургалт, санал бодлоо илэрхийлэх болон сахилга бат гэх мэт багийн гүйцэтгэлийг удирдах.
  • Ажлаас гарах үр дүнгийн таамаглалыг тогтоох, ажлын эрэмбэлэлтэд чиглэл өгөх, ажлыг гүйцэтгэх аргачлалыг санал болгох бa/эсвэл санаачлах
  • Ээлж, долоо хоногийн болон сарын төлөвлөгөөг аюулгүй, үр бүтээлтэй, үр ашигтай биелүүлэхийн тулд ээлжийн хуваарь гаргагчид болон богино интервал хянагчидтай нягт хамтран ажиллах
  • Баг болон хэлтсийн хэмжээнд үр ашигтай харилцааг хөгжүүлэх
  • Цооногийн бэлтгэл, цэнэглэлт, тэсэлгээний үйл ажиллагааны талаар санал хүсэлтээ илэрхийлэх (дизайн, тоног төхөөрөмж, газрын нөхцөл байдал гэх мэт)
  • Уурхайн тасралтгүй сайжруулалтад хувь нэмрээ оруулан, сайжруулалт, шинэ санаачилгын боломжуудыг тодорхойлж хэрэгжүүлэн зардлыг бууруулах
  • Долоо хоног болон сар тутмын төлөвлөгөө боловсруулахад хувь нэмэр оруулж, оролцох
  • Осолд хариу арга хэмжээний протокол, тэдгээрийн шаардлагыг хангах талаар мэдлэгтэй байх

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженерийн чиглэлээр баклаврын зэрэгтэй байх
  • 3-аас доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Тэсэлгээний ажлын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • Тэсрэх бодистой харьцах хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • B,С,М ангиллын жолооны хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • Англи хэлний гүнзгий түвшний мэдлэг, чадвартай байвал сайн
  • Өмнө нь баг удирдаж байсан туршлагатай байх
  • Аюулгүй ажиллагааны талаарх ойлголт, соёл өндөр байх
  • Удирдлага доорх баг болон харилцан хамтран ажилладаг багуудыг бизнесийн зорилтод хүргэх талаар нь ажлын ёс зүй, санаачилгатай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Аюултай ачаа тээвэрлэх эрхийн үнэмлэхтэй бол давуу тал болно
  • Өмнө нь гүний уурхайд ажиллаж байсан туршлагатай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn/local-career/ хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)