Туслах засвар үйлчилгээний супервайзор

Нээлтийн огноо: 2021-10-18
Хаалтын огноо: 2021-10-29 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-aac илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхай - Засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Туслах засвар үйлчилгээний супервайзор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь ахлах ажилтанд туслах болон хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Мэргэжлийн болон мэргэжлийн бус ажилчид, гэрээт ажилчдыг удирдан зохицуулж засвар үйлчилгээний болон үйл ажиллагааны үр дүнтэй ажиллагааг олгох,
  • Багт тохирсон аюулгүй ажиллагааны соёлыг бий болгох,
  • Ажлын дадлыг хянаж ажилчдын аюулгүй ажиллагааг хангах,
  • НЭУ-н сар бүрийн зорилтыг биелүүлэх,
  • Шаардагдах чадварыг тодорхойлж багийн ур чадварыг сайжруулах,
  • ГУ-н үйл ажиллагааны нэн тэргүүний зорилтын дагуу төлөвлөгдөөгүй ажлыг үр дүнтэй зохион байгуулах,
  • Төлөвлөгдсөн засвар үйлчилгээ болон засвар үйлчилгээний зогсолт гэх мэт ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
  • Ажлын гүйцэтгэлийн чанарыг хянаж шаардлагатай бол санал бодлоо илэрхийлэх,
  • RTBS Ажлын удирдлагын явц болон стандарт мөрдөгдөж байгаа эсэхийг бататгах,

Тавигдах шаардлага

  • Засвар үйлчилгээний инженер эсвэл ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Засвар үйлчилгээний инженер эсвэл холбогдох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Англи хэлийг бичгийн болон аман хэлбэрээр чөлөөтэй ашигладаг байх.
  • Уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр 2 -оос доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Өдөр тутмын ажлуудыг хийхдээ аюулгүй ажиллагааны бүхий л журмыг мөрддөг байх.
  • Word, Excel, PowerPoint, AutoCAD, SAP дээр өдөр бүр ажилладаг байх, төрөл бүрийн бичиг баримт, маягт үүсгэх, ажиллах чадвартай байх.
  • Сурч хөгжүүлэх, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлдэг байх.

Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.