Тооцоолол болон чанарын хяналтын металлургич
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Техникийн болон нэгдсэн төлөвлөлт – Баяжуулах Үйлдвэрийн техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болонУлаанбаатар оффист 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тооцоолол болон чанарын хяналтын металлургич ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай болно.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн тооцооллын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Оюу Толгой ХХК-ний ЭМААБО-ы удирдлагын тогтолцоо, Эрүүл мэнд аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагатай бүх хууль эрх зүйн дүрэм журмуудад нийцүүлэн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг дээд түвшинд байлгах;
- Үйлдвэрлэлийн тайлан (IPR/DPR/WPR/MPR/MCR) болон үнэлгээг(долоо хоног тутмын, сар тутмын, улирал тутмын болон жилийн эцсийн) цаг тухайд нь гаргах болон хөгжүүлэх.
- Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа, засвар, төлөвлөлт болон уурхайн төлөвлөлтийн багуудтай хамтран ажиллаж үйлвдэрлэлийн богино, дунд болон урт хугацааны төвөвлөлт гаргаж хэрэгжүүлэх
- Үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт болон зөвлөмж өгөх
- Оюу Толгой болон Рио Тинто-ийн ЭМААБО-ны шаардлагууд биелүүлэх, мөн дээж авалт, дээж бэлтгэл, галын шинжилгээ, нойтон хими болон бусад шинжилгээний төрөлтэй холбоотой ажлуудыг нягтлах
- Лабораторийн машин техник, туршилтын багаж хэрэгслэл болон лабораторийн бусад тоног төхөөрөмж, шилэн хэрэглэл бүгдийн бэлэн байдлыг хангаж, зөв зохистой хэрэглэх, тохируулах, баталгаажуулалтыг тохирох газарт хийгдсэн эсэхийг нягтлах, дэмжлэг үзүүлэх
- Баяжмалын агуулахын нөөц, савлах үйлдвэр дээр баяжмалыг хольж бэлтгэх, чанарын хяналт хийх
- Баяжуулах үйлдвэр, худалдаа, тээвэрлэлт болон төр засгийн бусад байгууллагуудтай хамтран Баяжуулах хэлтсийн зэсийн баяжмалын худалдаа борлуулалтыг удирдан зохион байгуулах системийг боловсруулж, ажиллуулах
- Худалдааны баяжмалтай холбоотой мэдээллийг өгөгдлийн санд цаг алдалгүй хадгалах, програм хангамжийг найдвартай ажиллуулах
- Баяжмалыг жинлэх, баяжмал дээжлэлт, чийг тодорхойлох (WSMD), чанарын хяналт болон дүн шинжилгээтэй холбоотой дотоод болон гадаад тайлангуудыг цаг тухайд нь боловсруулах, хөгжүүлэх
- ОюуТолгой ХХК-ий үнэт зүйлсийг сайжруулах боломжийг эрэлхийлж, олж илрүүлэх, үүнд:зөвхөн үүгээр хязгаарлагдахгүйгээр ирээдүйд үйлдвэрийн технологийн үзүүлэлтүүдийг сайжруулах боломжуудыг эрэлхийлэх гэх мэт
- Хэд хэдэн жижиг төслүүд эсвэл нэг томоохон төслийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай үүрэг даалгаврыг биелүүлэх
- Даалгасан бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх.
Тавигдах шаардлага
- Ашигт малтмалын боловсруулалт, Төмөрлөгийн болон химийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлийн Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Идэвх санаачлагатай, бие даан ажиллах мөн олон төрлийн ажил дээр зэрэг, уян хатан болон оновчтой ажиллах чадвартай байх
- Ажлын талбарт болон бусад орчинд сурч боловсрох, өөрийгөө өсөн хөгжүүлэх чадвартай байх
- Төслийг цаг тухайд хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгч байсан туршлагатай байх
- Ажлын ачаалал даах болон хүнд нөхцөлд ажиллах чадвартай байх
- Хувийн зохион байгуулалт болон харилцааны соёл сайтай байх
- Англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй байх (аман болон бичгийн).
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.