Тоног төхөөрөмжийн хяналтын техникч

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Тоног төхөөрөмжийн хяналтын техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь тоног төхөөрөмжийн хяналтын ажлыг талбайд байрлах төхөөрөмжүүд дээр хийж гүйцэтгэнэ. Энэ ажил нь тоног төхөөрөмжийг гэнэтийн эвдрэл саатлаас сэргийлэх, найдвартай ажиллагааг хангах, хэвийн нөхцөл байдал, чанарыг хангах болон зардлын хувьд үр ашигтай, цаг хугацаандаа төлөвлөсөн бүтээмжид хүргэж ажиллахад чиглэнэ.

Үүрэг даалгавар

  • Тоног төхөөрөмж ажиллагаатай болон зогссон үед хяналтын хэмжилтүүдийг авна.
  • Тоног төхөөрөмжийн доголдол, бүтээмж, бүрэн бүтэн байдалтай холбоотой асуудлуудыг илрүүлж, шаардлагатай ажлын хүсэлтийг RTBS болон SAP системд үүсгэх бөгөөд ажлын захиалгыг бүрэн бөглөнө.
  • Доголдол арилгах процесс, засвар үйлчилгээний ажлын шинжилгээ, засвар үйлчилгээний тактикийн сайжруулалтуудад хувь нэмрээ оруулан дэмжлэг үзүүлнэ.
  • Ажлын захиалга, болон ажлын зааварчилгааг мөрдөж ажиллана.
  • Тосны дээжийг журмын дагуу зөв аргаар авна
  • Байнгын болон шаардлагатай үеийн үзлэг хийн доргио чичиргээний үзүүлэлтийн мэдээлэл цуглуулна
  • Үл эвдэх сорилын ажлуудыг гүйцэтгэх (Соронзон Бөөм, Хэт Авиа, Шингэн Нэвчүүлэх)
  • Термографын үзлэгийг шугам хоолой, тээрмийн хуяг, араа, цахилгаан хуваарилах төхөөрөмжүүд зэрэгт хийж гүйцэтгэнэ
  • Хэт авиан үзлэгийг нам хурдны холхивч болон хий алдалт илрүүлэх зорилгоор хийж гүйцэтгэнэ.
  • Конвейерын туузны үзлэгийг хийж гүйцэтгэнэ (хэт авиан болон нүдэн үзлэг).
  • Тээрэм болон бутлуур дотор (хязгаарлагдмал орчинд) 3D скан үзлэг хийж гүйцэтгэнэ.
  • Хяналт, хэмжилтийн бүх багаж хэрэгсэл, төхөөрөмжүүдэд зааварчилгааны дагуу арчилгаа үйлчилгээ хийнэ
  • Засварлах шаардлагатай доголдол, нөхцөл байдлыг ахлах ажилтандаа мэдэгдэнэ.
  • Урьдчилан Сэргийлэх Засвар Үйлчилгээтэй холбоотой Ажлын Стандарт Журам (АСЖ)-ыг бэлтгэхэд оролцоно.
  • Хэмжилтийн утгуудыг шинжилгээ хийхэд зориулан эмхэлж бэлтгэнэ.
  • Өөрийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг чадамжаа тасралтгүй хөгжүүлэнэ
  • Хувийн болон багийн аюулгүй ажиллагаанд анхаарч, аюулгүй ажиллагааны журмуудыг мөрдөн, ханган ажиллана.

Тавигдах шаардлага

  • Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Тоног төхөөрөмжийн хяналтын техникийн аргачлалуудын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний стратеги, засвар үйлчилгээ төлөвлөх янз бүрийн процесс, аюулгүй ажиллагааны холбогдох шаардлагуудын талаар ойлголттой байх
  • Засвар үйлчилгээний удирдлагын системийн талаар ерөнхий ойлголттой байх
  • Компьютер дээр ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.